БҮРЭН МОНГОЛ | Соёлын биет бус өв тээгч М.Нямдорж

2023 оны 06 сарын 02

БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 


Говь-Алтай аймаг нь Монгол Улсын баруун зүгт, зүүн талаар Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнө талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Одоогоор 59 мянга гаруй хүн амтай.

Энэ удаад төслийн багийн шалгаруулсан авьяаслаг, чадварлаг нэгэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, соёлын биет бус өв тээгч, хөх өндөр Алтай нутгийн хүү Мөнхбатын Нямдоржийн гэр бүл билээ. Тэрээр бага наснаасаа эхлэн өөрийн хүсэл, байгалиас заяагдсан авьяасаа хөгжүүлж, хөөмийн урлагийг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн.

Үгчилбэл тагнайн уг гэсэн утгатай энэхүү урлагийг хөөмий гэнэ. Хөөмий нь нэг хүн дан хоолойгоороо зориудаар олон давхар эгшиг зэрэгцүүлэн дуурьсах дуу хоолойн эгшиг юм.

Алтайн нурууны эргэн тойрны бүс нутагт нутаглаж ирсэн монгол, түрэг угсаатны дунд аман хэлбэрээр эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн хөөмий нь монгол нутаг даяар болон ОХУ-ын Алтай, Тувагийн бүгд найрамдах улс болон БНХАУ-ын Шинжааны хойд хэсэг, Өвөр Монголд тархсан байна.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top