Хүчиндэх гэмт хэрэг 61.4 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хэтийн төлвийг тодорхойлох зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багтай хамтран “T-21” систем динамикийн загварчлалыг боловсруулж, туршилтаар ашиглаж байна.

2022 оны эхний 06 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 160.837 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 50.775 буюу 31.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 110.062 буюу 68.4 хувь нь зөрчлийн шинжтэй байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэл 45526 буюу 39.5, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 21545 буюу 73.7, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 23981 буюу 27.9 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 15835 буюу 31.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 30312 буюу 59.7 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 382 буюу 0.7 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлж, шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 6359 буюу 16.7 хувийг 5 хоногт, 39400 буюу 84.7 хувийг 6-19 хоногт шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд нийт 20125 гэмт хэрэг бүртгэгдсэний 13807 буюу 68.6 хувь нь нийслэлд, 6315 буюу 31.3 хувь нь орон нутагт, 3 буюу 0.1 хувь нь бусад газарт /хилийн чанадад/ бүртгэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 9530 буюу 89.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 7092 буюу 2.1 дахин, орон нутагт 2447 буюу 63.3 хувиар өсөж, бусад газар /хилийн чанадад/-т 9 буюу 75.0 хувиар буурчээ.

Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.5, дээрэмдэх гэмт хэрэг 2.4, залилах гэмт хэрэг 2.6, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2.1, мал хулгайлах гэмт хэрэг 48.5, хүчиндэх гэмт хэрэг 61.4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 45.4 хувиар өсөж, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 45.2 хувиар буурч, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48.7 хувь, нийслэлд 48.9 хувь, орон нутагт 48.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 4.5, нийслэлд 5.5, орон нутагт 1.9 нэгжээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас 40 хуулийн этгээд, 19973 иргэн хохирсноос 376 хүн нас барж, 5505 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хохирогч 9714 буюу 94.7 хувиар, гэмтсэн хүн 1839 буюу 50.2 хувиар, нас барсан хүн 96 буюу 34.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын 2022 оны хагас жилийн тайлан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.153) 2022 оны 08 сарын 07

Bykh yzyylelteer oschee..Bydyyn bydyyn darga naraa yndsen ajildaa ankhaaraach...Nyal pal geed odor khonog ongoroogood..chadvargyi gakhai ideed yantsaglaad baidag shig...ner khynd gazar dor orloo....

0  |  0
Арвижих(66.181.187.75) 2022 оны 08 сарын 06

ерөнхийдөө эрчүүд маш их гологдож байгаа, муу эрд халдага дараа гэгчээр нэг муу юмтай байдаг. эмэгтэйчүүд тоодоггүй, тиймэрхүү амьтад их олон байгаа. Бас зарим нэг тэнэг нь өөр лүү харчихвал надад талтай байна гээд бодчихдог, өрөвдөлтэй хоцрогдсон гарууд байгаа, ялыг нь маш өндөр болгочих

0  |  0
Top