"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” тэмцээнээс нийт 29 медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” Олон Улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо долдугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж, алтан медаль 12, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртэжээ. Баг тамирчид өнөөдөр /2022.08.06/ эх орондоо ирсэн юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top