Настя Ивлеева, Ксения Собчак нарын үнсэлцсэн бичлэгийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

ОХУ-ын Тверийн шүүхээс блогчин Настя Ивлеева, хөтлөгч Ксения Собчак хоёрын тайзан дээр үнсэлцсэн бичлэгийг уламжлалт бус бэлгийн чиг баримжааг сурталчилсан хэмээн үзэж, ОХУ-ын нутаг дэвсгэрт гаргахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Энэ бичлэг нь өнгөрсөн онд болсон Настя Ивлеевагийн “Королевские кобры” шоуны үеэр хийгдсэн юм.

Энэхүү шоунд эмэгтэй хувцас өмссөн эрчүүд нэг сая рублийн төлөө авьяасаараа өрсөлддөг шоу. Хамгийн анхны дугаарт зочноор өрсөлдсөн Собчак тайзан дээр Ивлееватай халуунаар үнсэлцсэнийг үзэгчид алга ташин хүлээж авсан юм.

Олон нийтийн сүлжээнд тэднийг 18 жилийн өмнөх Мадонна, Бритни Спирс нарын үнсэлттэй харьцуулж байлаа.

Харин ихэнх үзэгч “Королевские кобры” шоуг садар самууныг сурталчилдаг шоу хэмээн бас хаахыг шаардсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 06 сарын 22

Yagaad bolohgui gj ene chin 21 zuun

0  |  0
zavaan muuhai bna(192.82.91.189) 2022 оны 06 сарын 22

zaluus hvvhediig buruu zvils uruu tataj bui hereg dee...

1  |  0
7(31.10.166.185) 2022 оны 06 сарын 22

Lesbi n ch yahav hun duuraisan uildel n uruvdultei bn.

1  |  0
Адгуус(66.181.185.47) 2022 оны 06 сарын 22

Ксения собчак гэж зүв зүгээр эрүүл саруул хүүхэн байсан, маяглаж явсаар бүр солиорч дуусан ингээд одоо адгуус болж байна

2  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 22

лесби

1  |  0
Top