Anuxai's Fitness Show | Өнөөдөр фитнесийн заалан дахь АНХНЫ ӨДӨР

2022 оны 06 сарын 09

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор зохион байгуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнөөдөр /2022.06.09/ 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ.

Өнгөрсөн дургаарт оролцогчид өөрсдийн биеийн бодит байдал, жингийн илүүдэлтэй нүүр тулж, сэтгэл гонсгор байгаагаа нуугаагүй. Тэгвэл өнөөдрийн дугаарт бүсгүйчүүд фитнесийн зааланд очиж, дасгалжуулагч багшдаа биеэ хэмжүүлнэ. Тэдний дунд жингээ хасаж, өөртөө өөрчлөлт хийх шийдвэрийг анх удаа гаргасан хүн ч байна. Оролцогчдын анхны дасгалын өдөр яаж өнгөрөх бол гэдэг тун сонирхолтой. Үүнээс гадна Н.Анухай багшийн гэнэтийн сорилтууд ч тэднийг хүлээж байгаа нь гарцаагүй.

 

Өөртөө хувьсал хийхээр сэтгэл шулуудсан дайчин бүсгүйчүүд өмнөх дугаар дээр "БИЕИЙН ХАРЬЦАА"-ныхаа талаар ямар сэтгэгдэлтэй байсныг эргэн сануулъя:

Т.ЛХАГВАДУЛАМ: Төрсөн биеэрээ түмний өмнө гарч байгаагүй болохоор эвгүй байлаа. 45 хоногийн дараа "тасархай" хүүхэн болчихсон байх болов уу гэж бодож байна.

 

Н.ОЛЯ: Маш муухай мэдрэмж төрлөө. Өөрчлөгдсөн байхыг л өөрөөсөө хүлээж байна.

 

М.АЗЗАЯА: Маш хүнд. Зураг авахуулахад зориг их шаардагдлаа. Багшийн заавраар явах учраас айхгүй байна.

 

С.ХИШИГЖАРГАЛ: Өөрийнхөө сул талтай нүүр тулах их онцгүй байлаа. Дахиж ийм байдалтай камерын өмнө гармааргүй байна.

 

Н.НАМУУНЦЭЦЭГ: Хаашаа харах вэ, хаашаа орох вэ гээд хэцүү байлаа. Гайгүй гэж бодоод байдаг. Тодорхой хэмжээний өөхлөлт байна. Азаар бүгд адилхан юм даа.

 

Н.ӨНӨРЦЭЦЭГ: Өөрийгөө нэлээд мяраалаг гэдгээ мэдлээ. Жингийн асуудал тулгамдсан хэвээрээ л байна. Өмнө нь 63 кг байж үзсэн юм чинь одоо 62 кг болъё гэсэн бодолтой байна.

 

Тэд багш дасгалжуулагч Н.Анухайн заавар зөвлөгөөг дагаж, хатуу дэглэм, хүндхэн сорилтуудыг туулж чадах болов уу?

45 хоногийн хугацаанд үргэлжлэх халуухан өрсөлдөөнд хэн нь түрүүлж 10’000’000 төгрөгийн эзэн болох бол?

Гал ассан халуухан өрсөлдөөнийг харуулах “Аnuxai’s fitness show” нэвтрүүлгийг даваа, пүрэв гараг бүрийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр хүлээн авч үзээрэй.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунзүрх(202.126.88.194) 2022 оны 06 сарын 09

би орий

0  |  0
Top