"Anuxai’s fitness" шоуны дөрөвдүгээр улирлын нээлтийн дугаар өнөөдөр /2025.11.06/ 20.00 цагаас ТВ8 телевизээр орон даяар үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Энэ удаагийн төсөлд зургаан бүсгүй оролцож, өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бөгөөд тэдний нэг нь “Alimaa`s movie guide” сувгаар хэдийнээ танил болсон П.Хишигбуян юм.
Англи хэлний багш мэргэжилтэй тэрбээр багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байжээ.
Их сургуулиа төгсөх жилдээ бичлэг хийж Тик ток-д байршуулснаар “Alimaa`s movie guide” сувгаас түүнд ажлын санал ирж, тун удалгүй түүний контент сошиал хэрэглэгч, кино сонирхогчдын дунд эрэлттэй болсон юм.
П.Хишигбуян эзэмшсэн мэргэжлээрээ нэг удаа ч ажиллаж үзээгүй бөгөөд тэр “Хүсэл зорилго л хүнийг мотивацижуулдаг зүйл гэдгийг ойлгосон. Дургүй зүйлээ хийж байгаа хүн эхний саад тулгарахад л шантардаг. Харин сонирхлоороо ажиллаж байгаа хүн ямар ч саад тулгарсан "дондогмаа" шиг босоод л ирдэг” хэмээжээ.


Сэтгэгдэл ( 0 )