"Anuxai’s fitness" шоуны нээлтийн дугаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр танд хүрэхэд бэлэн болоод байна.
Шоу төслийн дөрөвдүгээр бүлэгт салбар бүрд өөрсдийн нөлөөллийг тогтоосон нас насны төлөөлөл болсон зургаан бүсгүй оролцож байгаагийн нэг нь бизнес эрхлэгч, Япон улсын иргэн, бизнес эрхлэгч Ибукуро Томоко юм.
Томоко Монголд амьдраад 20 гаруй жил болж байгаа. Анх 1996 онд Улаанбаатарт хөл тавьж байсан тэрбээр 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа.
Эгэл төрх, энгийн хошигнол, хөдөлмөрч хичээнгүй чанараараа монголчуудын байлдан дагуулагч, Япон улсын иргэн, бизнес хатагтай Томокогийн имидж бол шударга зан, тууштай байдал. Санасандаа заавал хүрдэг, шийдэмгий, дайчин бүсгүй бие бялдрын тулаанд хэрхэн өөртэйгөө тэмцэх бол?
"Anuxai’s fitness" шоу энэ удаа түүний илүүдэл жинтэйгээ тэмцэх ширүүхэн дайралтын талбах болох нь ээ.


Сэтгэгдэл ( 1 )
Энэ нүүр будагч үнэхээр авьяаслаг юмаа ийм гоё будалт хийгээд хүнийг бүр танигдахгүй болтол өөрчилчих гэж.