ANUXAI'S FITNESS | "Мантуу буузан" буюу Ариунаа гэж хэн бэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 06

 

"Anuxai’s fitness" шоуны дөрөвдүгээр улирлын оролцогчдыг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн дугаарт БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн Ариунаа оролцож буй нь олны анхаарлыг ихээр татаад байна.

Цахим орчинд Мантуу Буузан нэрээрээ багагүй танигдсан Ариунаа гэж хэн бэ? Гурав дахь жилдээ Монгол Улсад амьдарч буй тэрээр түүхийн ухааны докторант нэгэн.

Мөн өв соёлоо сурталчилсан бараа бүтээгдэхүүн гаргаж, нутагтаа дэлгүүр ажиллуулдаг Ариунаа нэгэн ярилцлагадаа "Хүмүүс "тураач, хужаа, эрлийз, гэх мэтээр зөндөө хэлдэг байсан. Одоо бол дасчихсан. Түүнд нь эмзэглэхгүй, гунгиглахгүй байхыг хичээсэн. Энэ бүхэн ганц Монголд болоод байгаа юм биш, дэлхий даяар л иймэрхүү коммент бичдэг хүмүүс бий. Сошл орчинд бичлэг хийж эхэлсэн л бол үүнийг ч мөн даах л хэрэгтэй. 

Хүнээс сайн үг сонсохыг хүлээхээс илүү өөрөө сайхан үг хэлдэг байх хэрэгтэй. Үүнийг хүнээс хүсээд байх хэрэггүй. Тэгэх юм бол гуйлгачин болчихно" хэмээж байсан удаатай. 

Тэрээр энэ удаагийн дугаарт хэрхэн оролцох бол? Үүнийг өнөөдөр буюу 11-р сарын 6-ны Пүрэв гарагийн 20:30 цагаас цацагдаж эхлэх "Anuxai's Fitness" шоунаас хүлээн авч үзээрэй. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top