Зугаалж явсан нэг хүн завинаас унаж, голд живжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 10 км зайтай  Эмээлчир гэдэг газарт 11 хүн зугаалж явснаас нэг нь завинаас унаж, голд живжээ. Энэ дуудлагыг тавдугаар сарын 22-ны 16:22 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд тавдугаар сарын 29-ний 11:00 цагаас Орхон аймгийн харьяат 36 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг тус сумын нутаг Эмээлчир хэмээх газраас зүүн урд зүгт Эгийн голын гүүр гэдэг газар хүртэл 26 км-т завиар урсаж, 5 метрийн гүнд гурван удаа шумбалт хийжээ. 

Мөн голын эрэг дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:01 цагт эрлийг түр зогсоож, 30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.25.77) 2025 оны 03 сарын 13

Үхчмхалгүй яарав хөөрхий

1  |  0
Top