“Эм Ди Си Пи” компанийн муудсан махнаас 30 сая нян илэрсэн гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

“Өмхийрч муудсан их хэмжээний махыг агуулахад хадгалахдаа учир битүүлэг цагаан нунтаг хольсон байх магадлалтай. Түүгээр ч зогсохгүй түүнийгээ мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанидад нийлүүлдэг байж болзошгүй” гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эм Ди Си Пи” компанид хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 


НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням:

-СХД-ийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” гэдэг компани маханд химийн бодис хийсэн байна гэдэг мэдээлэл манай байгууллагын утсанд 2022 оны тавдугаар сарын 10-ны 23:40 цагт ирсэн. Ингээд 10-11-нд шилжих шөнө СХД-ийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран газар дээр нь хяналт, шалгалт хийсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн.

Ямааны зургаан төрлийн махнаас дээж авч, усанд химийн бодис байгаа эсэхийг, үл мэдэгдэх цагаан бодис юу байсныг тодруулахаар шинжилгээ хийсэн. Тухайн бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан

Ямааны зургаан төрлийн махнаас дээж авахад зарим хэсэг нь муудсан мах байсан. Шинжлэхэд нянгийн ерөнхий тоо 80 мянгаас 30 сая хүртэл хэмжээтэй, боловсруулсан хөлдүү мах нь хаяг шошгогүй байсан. Иймд ходоод, гэдэсний эмгэг үүсгэх магадлалтай гэж тогтоосон. Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Тухайн үед байсан бусад махыг өнөөдрийн байдлаар худалдаанд гараагүй. Дулааны боловсруулалт хийж, экспортод гаргах мах гэж тайлбарласан. 

НМХГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-“Эм Ди Си Пи” компанийн гүний худагнаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторид шинжлүүлсэн. Ингэхэд тухайн ус бичил биетийн ерөнхий тоо 1мл 300-аас их байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих чанар, аюулгүй байдлыг хангахгүй үзүүлэлттэй байгаа юм. 

Үл мэдэгдэх цагаан бодист шинжилгээ хийхэд бичил биетний ерөнхий тоо 1 мл 300-аас их, мөн PH-ийн хэмжээ их байсан. Энэ нь хүнсний зориулалтаар үйлдвэрлэлд хэрэглэх шаардлага хангахгүй байна гэсэн үг. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байсан" гэв.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(66.181.177.72) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ УЛСЫН 3 ӨНДӨРЛӨГ САНАА ЗОВОХ ЮМ АЛГА ШАТ ШАТНЫ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАНУУД Ч ЭНЭ ТАЛ ДЭЭР ЮМ ХИЙХГҮЙ НЬ...

1  |  0
Монгол(66.181.161.102) 2025 оны 03 сарын 13

Устгах хэрэгтэй хүнсны аюулгүй байдалын гэрээнд ЖЁНЁВ ийн хуулиаар бол ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ТӨРД БУЙ НӨХДҮҮДИЙН ГАЙГААР ХЭДХЭН ЦААСААР АМИЙГ ХААЧИХ ҮЙЛДЭЛ ШҮҮ

1  |  0
Top