Рэп дуучин Тамир Энхтуул Warner Music Asia-тай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Алдарт Warner Music Asia компани Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах анхны алхмаа хийлээ. Тус компанийн Ази дахь салбар Asiatic Records манай рэп дуучин Mrs M-иай гэрээ байгуулжээ.

Music Week порталд “Mrs M бол Монголын шинэ үеийг төлөөлсөн уран бүтээлч. Түүний аялгуунд орчин үеийн хип хоп битийг уламжлалт монгол аятай хослуулсан байдаг.  Тун авьяаслаг артист. Түүнийг Азид, дараа нь дэлхийд гаргахын төлөө бүгдийг хийнэ” гэж бичжээ.

Mrs M 2017 онд Bang хитээрээ шуугиан тарьсан. Дараа нь Cash Cash, Goy Te, Sugar Daddy зэрэг хит гаргаж байлаа.

Mrs M гэрээ байгуулсныхаа дараа “Би Warner Music-эй нэгдэж байгаадаа баяртай байна. Монголын хип хоп маш сайн. Хэдий жижигхэн орон ч манай хөгжим дэлхийд дийлж чаднна. Чингис хаан 800 жилийн өмнө амьдарч ббайсан ч монголчууд бид одоо ч түүнээр бахархдаг. Бид Их хааны үр сад” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top