Хүүхдийн ПАРК зүгээр л мөнгө хүүлэх хүрээлэн болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Сүүлийн гурван жил хөл хорионд байсан нийслэл одооноос л "маскаа тайлж" байна.

Тэрийг ч хаана, энийг ч хязгаарлана, тэдэн настай хүүхдэд үйлчлэхгүй гэдэг дэглэм суларч байгаа тул амралтын өдрүүдэд хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгүүд хөл ихтэй байх болжээ. 

Өнгөрсөн амралтын өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр зочлов. Автомашины зогсоолоос эхлээд ачаалал давахаар их хүн цуглажээ. Хөөрч баярласан хүүхдүүдээ дагуулан хүслийг нь ханатал тоглуулахаар хүүхдийн паркийг зорьсон ч төсөөлснөөс бодит байдал тэс өөр байв.

Үнэ ханшийн хувьд багц болон тоглоом тус бүрээр тариф тогтоожээ. Тухайлбал, 6 тоглоом 20000, 4 тоглоом 15000, багцаас сонгохгүйгээр тоглоом тус бүрээр мөнгө төлнө гэвэл 4000 төгрөгөөс дээш ханштай байв.

Тасалбарын дараалалд зогсож байсан эцэг, эхчүүдийн ихэнх нь цахимаар олгодог болох шаардлага тавьж байв. Энэ нь зөв.

Дараалалд зогсож байхад дагуулж яваа хүүхдүүд нь тоглоё хэмээн урваганаж, эцэг, эхчүүдээ шалж, нааш цааш гүйлдэх бол энүүхэнд. Паркийн бүх үйлчилгээний үнэ ханш тэнгэрт хадаж, уртаас урт дараалалд дарагдана.

Касснаас тасалбараа авсан ч тоглоом тус бүр дээр 10-30 минут дугаарлаж байж хүүхдээ тоглуулна. Усан завь, галзуу хулганаас бусад тоглоом нь ашиглалтад орсон ч шороо тоосонд дарагдаж, салж унах шахжээ. Ядаж аюулгүйн бүс нь хүртэл үжирч муудаад аюултай болчихсон мэт. Хүүхдэд ээлгүй хүүхдийн парк ерөөсөө л мөнгө хүүлэх хүрээлэн болсон нь харамсалтай.

Хэдэн цагийг дараалалд өнгөрүүлснийхээ дараа хахирч дуугарсан тоглоомоор хайртай хүүхдүүдээ тоглуулахдаа айдас түгшүүрт автаагүй эцэг, эх ховор биз.

Эдний нэг дүрэм нь их хачирхалтай. Нэг тасалбараа сонгосон тоглоом дээрээ хоёр, гурав уншуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, 6 тоглоомтой ганцхан багц авсан гэр бүл сонгосон тоглоом дээрээ гурван хүүхдээ зэрэг тоглуулах боломжгүй. Учир нь заавал гурван билет авч байж гурван хүүхдээ зэрэг тоглуулж болох аж. Тэгэхээр гурван хүүхэд тус бүр 5000 төгрөгийн ханштай нэг тоглоом дээр суулгахад дунджаар 15000 төгрөг эсвэл багцаас сонголт хийсэн бол 45000-60000 төгрөг болно. Ийм уян хатан биш зохицуулалт олон хүүхэдтэй аав, ээжүүдэд ээлгүй санагдсан. 

Мөн тэнд хөөсөн чихэр, попкорны үнэ хоёр дахин нэмэгджээ. Хоол, ундааны үнийг бол яриад ч хэрэггүй. ТҮЦ, мухлаг нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийхийг шаардана. Арай гэж дугаарлаж байгаад худалдагч дээр ирсэн хүмүүс бэлэн мөнгө хайн, эргээд л хаа нэг тийшээ харайна. 

Хаана нь ч очсон уртаас урт дарааллаар дарамтлах хүүхдийн парк үнэхээр эмгэнэлтэй байна. Бүр үнэхээр шүү...

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.49) 2025 оны 03 сарын 13

өнгөрсөн жил 7 тоглоом -20,0₮; 5 тоглоом-15,0₮ бсан шүү дээ арай дэндэнэ ээ. Ядаж хавар техник тоног төхөөрөмжөө тослож, аюулгүй бүс энэ тэрийг нь гүйцээж сэлбэдэггүй юмуу??? Энэ бол паркийн захиргааны жинхэнэ хариуцлаггүйнх шүү дээ!!! Дарга болон инж. техн. ажилчдын ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ГАЗАРТ өргөдөл өгч шалгуулах хэрэгтэй юм бна даа. Зарим нэг ухамсар дорой хүмүүс олон хүүхэдтэй айл өрхөө элдвээр доромжлох юм, маш онцгүй бна өнөөдрийн энэ их эдийн засгийн хямралын үед олон хүүхэдтэй хүмүүст мэдээж хэцүү бгааг ойлгох хэрэгтэй.Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Тэд бүгд баярлах эрхтэй!

3  |  0
Амирлин(192.82.91.30) 2025 оны 03 сарын 13

Өө би угана явъя гэж бодож байсан

1  |  0
Уншигч(64.119.18.124) 2025 оны 03 сарын 13

Манай Монгол улс үнэхээр хүүхдэд ээлгүй улс шүүдээ. Хүүхдийн тэргэнд хүүхэд суулгаад явахыг оролдоход явган хүний зам нь түжигнээд юун хүүхэд вэ, том хүний ч тархи хөдлөхөөр дэржигнүүртэй. Машины утааг тооцох шаардлагагүй, явган хүний замын одоогийн тэнэг стандартыг өөрчлөх хэрэгтэй байгааг хотын удирдлагууд анхааралдаа авна уу. Тэр хүүхдийн паркийг бол зүглэлтгүй, арай л дэндүү.

3  |  0
Ж(66.181.160.72) 2025 оны 03 сарын 13

энэ паркын захирал дарга нарын огцруулах халах хүсэлт хүргүүлэхээр хэсэг залуус тбб ажиллаж бгаа юм билээ атг д бас шалгуулна ер нь их идэж уудаг гарууд бдаг гэсэн мөн хоорондоо дотно харьцаа үүсгэсэн гэх мэт дарга нар нн

3  |  0
ө(202.179.15.114) 2025 оны 03 сарын 13

дэлхийн хаана ч очсон ийм газар угаасаа л мөнгө хүүлдэг газар шт. эцэг эхээс бол билет, хоол, жижиг сажиг тоглоом, ундаа, зайрмаг, чихэрний мөнгө гээд л сааж өгдөг.

1  |  2
зочин(202.21.96.171) 2025 оны 03 сарын 13

монгол чинь хүүхэд ,залуучууд өсвөр үе дээ хамгийн ээлгүй орон шүү дээ,хүүхдийн улсын эмнэлэг нь хамгийн муу хуучин чанаргүй тоног төхөөрөмжтэй,аюулгүй тоглуулах газар үгүй,залуус нь чөлөөт цаг өөрийгөө хөгжүүлэх газар үгүй тэгсэн хирнээ чанаргүй муу архи уух баар ,дэлгүүр маш их тэгээд хямд гэж байгаа тэр архи нь эсэргээрээ хүнсний гол бүтээгдэхүүн мах нь маш үнэтэй, зээл тусламж зохицуулж идэх намын томчуудын банк бол тэдэнд байна аа байна

1  |  0
зочин(202.21.96.171) 2025 оны 03 сарын 13

монгол чинь хүүхэд ,залуучууд өсвөр үе дээ хамгийн ээлгүй орон шүү дээ,хүүхдийн улсын эмнэлэг нь хамгийн муу хуучин чанаргүй тоног төхөөрөмжтэй,аюулгүй тоглуулах газар үгүй,залуус нь чөлөөт цаг өөрийгөө хөгжүүлэх газар үгүй тэгсэн хирнээ чанаргүй муу архи уух баар ,дэлгүүр маш их тэгээд хямд гэж байгаа тэр архи нь эсэргээрээ хүнсний гол бүтээгдэхүүн мах нь маш үнэтэй, зээл тусламж зохицуулж идэх намын томчуудын банк бол тэдэнд байна аа байна

2  |  0
зочин(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

20 мянгаар хүүхдээ тоглуулж чадахгүй бол тэгээд чацга царайлаад явж байхаас өөр яахав..юмны үнэ тэнгэрт хадчаад байхад 1500- 2000 төгрөгний тоглоом гэж юу байсийн..

3  |  3
зочин(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

20 мянгаар хүүхдээ тоглуулж чадахгүй бол тэгээд чацга царайлаад явж байхаас өөр яахав..юмны үнэ тэнгэрт хадчаад байхад 1500- 2000 төгрөгний тоглоом гэж юу байсийн..

1  |  1
Close menu