Филиппинд “Меги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 137-д хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Филиппинийг дайрсан “Меги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 137-д хүрчээ. Байгалийн гамшигт 1.68 сая хүн өртөөд байна гэж тус улсын Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах үндэсний зөвлөл мэдээлжээ.

“Меги” салхи тус улсын есөн мужийг дайрчээ. Гамшгийн бүсээс 323.3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 1030 түр орогнох байранд байрлуулаад байна. Амиа алдсан хүмүүс болон ор сураггүй алга болсон 27 хүний мэдээллийг шалгасаар байна.

“Меги” хар салхинд 9.6 мянган байшин өртөж, 13.5 мянга орчим ам.долларын хохирол учраад байна. Нийт 580 газарт үер, 89 газарт хөрсний нуралт үүсжээ. Таван бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарт 3.56 сая ам.доллар, дэд бүтцэд 132.6 мянган ам.долларын хохирол учраад байна. Үүнээс гадна 218 зам эвдэрч, зургаан гүүр нуран, 75 хотод цахилгаан тасалдсан бол гурван хотод усан хангамж тасалдсан байна.

Найман мужийн эрх баригчид 188 сургууль, 138 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдэгджээ. Түүнчлэн 41 боомтыг үйл ажиллагааг зогсоож, 15 хотод онц байдал зарлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top