Зүүн өмнөд Азийн гурван улс Индонези, Малайз, Тайланд улсад халуун орны хар салхи дайрч, үер буусны улмаас 600 гаруй хүний амь нас хохирч, дөрвөн сая хүн өртжээ. Дээрх гурван улсад гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсээр байна. Гамшгийн улмаас Индонезид 435 хүн, Тайландад 170 хүн, Малайз улсад гурван хүн амиа алджээ.
Дээрх гурван улсын хамаардаг Малаккагийн хойгт аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Индонезийн баруун хэсэгт 1.1 сая хүн, Тайландын өмнөд хэсэгт гурван сая хүн гамшигт өртжээ. Гамшгийн бүсээс аварсан иргэдийг хөлбөмбөгийн талбай, өөр аюулгүй газруудад байршуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )