Борис Жонсон Киев руу галт тэргээр нууцаар хүрсэн тухай ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Их Британийн “The Independent” цахим хэвлэл Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Польшоос Киевийн зүг галт тэргээр явж байгаа тухай ярьсан дүрс бичлэг нийтэлжээ. Тэрбээр “Би Польшоос Киев рүү Украины галт тэргээр явж байна” хэмээжээ.

Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба аюулгүй байдлын үүднээс Киевт хийх айлчлалын талаар нууцалж, мэдээлэл өгөөгүй байна.

“Daily Mail” хэвлэлийн мэдээллээр, Жонсон Киевээс явсны дараа энэхүү айлчлалын талаар мэдээлэхийг төлөвлөж байсан ч Лондон дахь Украины Элчин сайдын яам төлөвлөсөн хугацаанаас өмнө мэдээлжээ. ЭСЯ-ны цахим хуудсанд Зеленский, Жонсон нар хэлэлцээний ширээний ард сууж буй гэрэл зургийг “Гэнэтийн бэлэг” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.

Киев хотноо Жонсон Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийж, гудамжаар хамт алхжээ.

Үүнээс өмнө Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий, Чех, Словенийн Ерөнхий сайд Петр Фиала, Янез Янша нартай галт тэргээр Киевт хүрэлцэн ирж байсан бол Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель нар мөн Киевт айлчилж байсан билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.34) 2022 оны 04 сарын 11

Gomo Alialagch medrel sogogtoi Alialagch 2 taarch dee .omhii Evropiin holboo NATO 2 hun torolhtond hezee ch sain saihan zuil avchrahgui

2  |  0
Зочин(66.181.187.169) 2022 оны 04 сарын 11

Шар шавган толгойт БРИТАНИ сайд ОРОСООС ихэд айж нууцаар очсон гэнэ .Тэгэж нууцаар очихгүй бол нацистуудад зэвсэг нийлүүлж буй нөхрийг УКРАЙНы нутаг дээр устгачих байсан байхаа даа

3  |  0
З(202.126.88.71) 2022 оны 04 сарын 18

Британий ерөнхий сайд зоригтой эр байна. Садист путин кремлээсэй хамараач цухуйлгаж чадахгүй байгаа шүү дээ.

2  |  4
Lol (203.91.115.37) 2022 оны 04 сарын 11

Эргүү жоомсон дайн өдөөгч

2  |  1
зочин (103.229.121.254) 2022 оны 04 сарын 11

Гудамжаар хамт алжээ ч гэх шиг. Үг ,үсгийн алдаа нтр ээ хянаж мэдээллээ бичмээр юм .

2  |  0
Top