АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төвд байрлах “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв.

Самбарт “Энэ байранд 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээ болсон бөгөөд уг хэлэлцээнд МАХН болон Монгол Ард Улсыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар оролцсон юм” гэж бичин, БНМАУ, ЗСБНХУ-ын Төрийн сүлдийг сийлсэн байдаг юм.

С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Метрополь” зочид буудалд “Монгол-Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол Улс, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г байгуулах хэлэлцээ хийсэн түүхтэй.

Гэрээг байгуулсны 50 жилийн ойгоор буюу 1971 онд зочид буудлын хананд дурсгалын самбарыг байрлуулсан байна. Дурсгалын самбарыг ЗХУ-ын уран барималч Г.А.Огнев, зураг төслийн инженер Г.А.Мурадов нар бүтээжээ.

Монгол Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид Москва хотод зочлох үеэрээ дурсгалын самбарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.143.160) 2021 оны 12 сарын 17

Д.СҮХБААТАР ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАЖ ЯВСАН БОЛОХООС ШИЙДВЭРЛЭХ ҮҮРГИЙГ ХЭН ХЭН ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН НЬ ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН ӨНӨӨГИЙН ЦАГТ ОЛНОО БОДИТ ҮНЭН ТҮҮХ ИЛ БОЛООД УДАЖ БАЙНА. ЭНЭ САМБАР БОЛ ОРОС , КОМИТЕРНИЙ ЗОХИОЖ ӨГСӨН ЗОХИОМОЛ ТҮҮХИЙН ГЭРЧ !!! ИЙМ ЮМАНД ЦЭЦЭГ ӨРГӨН ХАРИЙН НУТАГТ ИХ ТҮҮХ РҮҮГЭЭ НУЛИМАЖ БҮТСЭН НЭГ ЮМГҮЙ БАДАР БАРЬЖ ЯВАХ Ч ГЭЖДЭЭ!!!

0  |  0
Ganbat Bold(155.4.39.118) 2021 оны 12 сарын 17

Suhbaatar tegehed Moskba ochoogui shtee uul n daanch ulaan orosiin zohiomol tuuhiig unen gj buh humuus bodoh n tuiliin haramsaltai

0  |  0
Ganbat Bold(155.4.39.118) 2021 оны 12 сарын 17

Suhbaatar tegehed Moskba ochoogui shtee uul n daanch ulaan orosiin zohiomol tuuhiig unen gj buh humuus bodoh n tuiliin haramsaltai

0  |  0
Ganbat Bold(155.4.39.118) 2021 оны 12 сарын 17

Suhbaatar tegehed Moskba ochoogui shtee uul n daanch ulaan orosiin zohiomol tuuhiig unen gj buh humuus bodoh n tuiliin haramsaltai

0  |  0
Top