ТОКИО 2020 | Э.Цэндбаатар луйврын өмнө сөхөрлөө

Б.Аззаяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

-Тулааны дараа Монголын багаас шударга бус шүүлт байсан гэж үзэн Олон улсын сонирхогчдын боксын холбоо, “Токио-2020” олимпын наадмын зохион байгуулагчдад эсэргүүцэл гаргаад байна-

Олимпын наадмын боксын төрлийн 52-57 кг жингийн ээлжит тулаан болж Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчин Алберт Батыргазиевт оноогоор 3-2 оноогоор ялагдлаа. Хэдийгээр эхний үед 5-0-ээр илүүрхэж, хоёрдугаар үед 3-2-оор ялалт байгуулсан ч сүүлийн үед муу тоглосны гайгаар ийнхүү ялагдав. Гэхдээ энэ ялагдалд нэг учир бий. Энэ нь шүүлт байлаа. Сонирхогчдын бокс хэзээнээс л шүүлтийн булхайгаараа алдартай. Энэ спортын тамирчид өрсөлдөгчөөсөө гадна мөнгө ихтэй улсуудын булхай луйвартай тулалдах шаардлагатай болдог. Монголын олон чадвартай ширэн бээлийтнүүд үнэн хэрэгтээ булхай луйварт л сөхөрсөөр ирсэн. Олимпын наадмын найм дахь өдөр чухам юу болов, Э.Цэндбаатар ялах боломжтой байв уу? Тоглолт хэрхэн үргэлжлэв гэдгийг хамтдаа зураглая.

Тэмцээнийг хэн шүүв, дэвжээний хажуу талд ямар улсын шүүгчид байв. Дэвжээний шүүгчээр Алжирын шүүгч Мохамед Бесми ажилласан. Хажуугийн таван шүүгчээр Кубын шүүгч Алехандро Мартинез, Казахстаны шүүгч Бакызтан Бекпенбетов, Литвийн шүүгч Гинтарас Сниукста, Аргентины шүүгч Фернандо, Тунисын шүүгч Хичем Менчауй нар шүүлээ. Эхний үе Э.Цэндбаатарын давамгайлал дор өндөрлөсөн. Арга ажиллагаа, техник, ур чадвар зэргээрээ бүх талаар илүү байж 5-0 харьцаагаар өндөрлөв. Харин хоёрдугаар үе хоёр тамирчин эн тэнцүү байж 3-2 харьцаатай мөн л манай талд шийдэгдсэн. Бүгдийг шийдэх, хувь заяагаа дэнслэх гуравдугаар булхай луйврын сүүдэр дор болов. Хэдийгээр манай боксчин ажиллагааны хувьд ОХУ-ын тамирчнаас бага зэрэг дутуу, эхний хоёр үеийн ажиллагааны явцад бага зэрэг цуцсан. Гэлээ гэхдээ ОХУ-ын тамирчнаас ур чадварын хувьд дутуу байгаагүй. Хоёр боксчин нэг нэгнийгээ харилцан зохилцож, ойрхон зайтай тулаан явагдсан. Гуравдугаар үе дуусаж байх мөчид ОХУ-ын тамирчны цохилт орсон гэж үзэн Э.Цэндбаатарыг шүүгч тоолов. Гэхдээ үүнийг мэргэжлийн хүмүүс тоолох шаардлага байгаагүй гэж үзэж байна.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах хэлэхдээ “Гуравдугаар үеийн төгсгөлд манай боксчинг тоолох ямар ч шаардлага байгаагүй. Тийм нөхцөл үүсээгүй шүү дээ. Кубын шүүгчийн өгсөн найман оноо бүгдийг шийдчихлээ. Бокс мэддэггүй хүн харсан ч манай боксчин илүү байсан. Найман оноо гэдэг бол маш дутуу байгаа тулаанчид л өгдөг оноо. Миний харж байгаагаар Кубын боксчин энэ тулааны ялагчтай таарах байсан. Тааруулчихав уу гэж харж байна” гэж ярьсан юм.

Кубын шүүгч Алехандро Мартинез гуравдугаар үед Э.Цэндбаатарт 8 оноо өгсөн. Энэ олимпын наадамд өрсөлдөгчөөсөө ур чадварын хувьд хамаагүй дутуу, тоглохгүй зугтсан, дүрмийн бус үйлдэл гаргасан боксчинд л найман оноо өгсөн байна. Харин манай тулаанч Э.Цэндбаатар эдгээрийн алийг ч өчигдрийн тоглолтод гаргасангүй.

Асуудал манай талд шийдэгдэх эс шийдэгдэхээс үл хамааран олон нийт, тэр дундаа олимпын гэр бүлийнхэн нэг л зүйлийг ойлгох ёстой. Шүүлт шударга ёстой нийцэхгүй хэвээр байгааг гэдгийг! Кубын шүүгчийг зөвхөн хөөгөөд, сахилгын шийтгэл оноогоод зогсох бус хөндлөнгийн зохицуулагчаар энэ спортыг цэгцлэхгүй бол олимпын гэр бүлээс хөөгдөх нь зөвхөн цаг хугацааны л асуудал.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Эхний үед бол би оноогоор хожсон. Хоёрдугаар үед мөн оноогоор ялсан гэж бодож байгаа. Харин гуравдугаар үед идэвх алдчихлаа. Орос тамирчин сайн тамирчин байна. Олимпын рингэнд муу тамирчин гэж байхгүй. Би бүх зүйлээ гаргаж тулалдсан. Өөрт байсан бензинээ тултал нь гаргасан. Сүүлийн үед алдаа гаргасан байх. Рингэнд өөрийгөө мэдэрч чадсангүй. Тоглолт гарч өгсөнгүй. Жиндээ бол сайн орсон. Маш их харамсаж байна. Байгаа бүх хүч, боломжоо гаргасан. Үнэхээр болж өгсөнгүй. Уучлалт хүсэж байна. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд, та бүхэндээ их баярлалаа. Сэтгэл зүрх, бүх зүйлээрээ та нар надтай хамт байсан шүү" гэжээ.

Тулаан мэдээж хэрэг булхай луйвартай, Кубын шүүгч өөрийн улсын тамирчиндаа боломж гаргаж өгч байгаа мэт харагдахаар байна. Монгол-Оросын тулааны өмнөхөн Кубын тулаанч Лазаро Альварез Тайландын боксчинг 3-2 онооны харьцаагаар хожоод байсан. Монгол-Оросын тулааны аль ялсан нь Кубын боксчинтой тулах байв. Харин дэвжээний хажуугийн шүүгч Кубын шүүгч байж таарсан. Тоглолтын хувьд ч Э.Цэндбаатар өрсөлдөгчөөсөө илүү байсан. Нутгийн боксчныхоо замыг зассан эсэх нь манай тулаанчид өгсөн найман онооноос бэлхнээ харагдах биз.

Тулааны дараа Монголын багаас шударга бус шүүлт байсан гэж үзэн Олон улсын сонирхогчдын боксын холбоо, “Токио-2020” олимпын наадмын зохион байгуулагчдад эсэргүүцэл гаргаад байна. Эсэргүүцлийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо хэлэлцэхээр болжээ. Учир нь манай боксчин эхний хоёр үе илүү байхад алдаатай шүүлтээс болж хасагдсан тул хяналтын шүүлт хийх юм. Энэ нь хоёр боксчны тулааны бичлэгийг дахин нягталж эцсийн шийд гарна гэсэн үг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ тохиолдолд Э.Цэндбаатарын талд эцсийн шийд гарах өндөр магадлалтай аж.

Булхай луйврыг яах вэ

Энэ асуултыг бокс сонирхогчид олон жил асуусаар ирсэн. Гэвч хариулт нь чухам үл олдов. Олон улсын олимпын хороо ч булхай луйврыг нь дийлэхгүй болохоор олимпын хөтөлбөрөөс хасна ч гэж анхааруулж байв. Энэ хооронд Олон улсын боксын хорооны удирдлагыг үндсээр нь өөрчилж, зарим дүрэмд өөрчлөлт оруулсан. Эрэгтэй боксчид хамгаалалтын дуулгагүй тулалдахаас гадна шүүлтийг Мэргэжлийн боксын холбооны шүүгчдээр шүүлгэж хүртэл үзэв. Тэглээ гээд олимпын боксын булхай луйвар эцэс болсонгүй. Олимпын наадмын өмнөхөн Олон улсын олимпын хорооноос энэ удаагийн наадамд шүүлт ямар байхаас шалтгаалан дараагийн олимпын хөтөлбөрт оруулах эсэхээ шийднэ гэж мэдэгдэж байв. Тиймдээ ч Олон улсын сонирхогчдын боксын холбооны оролцоогүйгээр Мэргэжлийн боксын холбооны хөндлөнгийн шүүгчдээр шүүлгэж буй. Асуудал манай талд шийдэгдэх эс шийдэгдэхээс үл хамааран олон нийт, тэр дундаа олимпын гэр бүлийнхэн нэг л зүйлийг ойлгох ёстой. Шүүлт шударга ёстой нийцэхгүй хэвээр байгааг гэдгийг! Кубын шүүгчийг зөвхөн хөөгөөд, сахилгын шийтгэл оноогоод зогсох бус хөндлөнгийн зохицуулагчаар энэ спортыг цэгцлэхгүй бол олимпын гэр бүлээс хөөгдөх нь зөвхөн цаг хугацааны л асуудал.

Шүүлт асуудалтай байгаа нь зөвхөн Э.Цэндбаатарын тулаан бус. Манай тулаанч гарахаас ердөө хэдхэн цагийн өмнө Францын боксчин Мурад Алиев алдаатай шүүлтээр тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэрбээр +91 кг жингийн шөвгийн дөрөвт Британийн боксчин Фрейзэр Кларкттай тулалдаж аюултай үйлдэл хийснийхээ төлөө хасагдсан. Тэрбээр энэ шүүлтийг эсэргүүцэн рингснээс буулгүй 30 минут эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэдийгээр энэ шүүлттэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлж болох байсан ч Францын багаас ямар нэгэн гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй ч Мурад Алиевын эсэргүүцэл Олон улсын сонирхогчдын боксын холбоонд хүрч улмаар энэ шүүлтийг алдаатай байсан гэж хүлээн зөвшөөрчээ. Мурад Алиевын тухайд нэгэнт шүүлтэд асуудал орсон тул дахин тулалдахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Олимпын боксын нэг чанар нь булхай луйвар байсаар ирсэн. Энэ сүүдрээсээ салъя гэхнээ салж чадахгүй өнөөг хүрлээ. Тулаан бүрийг энэ мэтээр шүүсээр байвал олимпын бокс баяртай болно. Гурван жилийн дараа сонирхогчдын бокс олимпын хөтөлбөрт багтах уу гэдэг эргэлзээтэй боллоо. Чухам хэрхэхийг хоёр жилийн дараа Олон улсын олимпын хороо шийднэ. Тэр болтол хэчнээн тамирчин хөдөлмөрөө булхайтай шүүгчдийн шийдвэрээр таслуулсаар байхыг Балхаа ах ч таашгүй.




ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зааварч(202.9.46.247) 2021 оны 08 сарын 07

Цэндээ 3-р vед илт цуцсан байсан тэсрэлтгvй муу тоглож тоолуулж дуусгасан бадрах гэж мэдрэл нехер ямар vед хэдэн оноо егдегее мэдэхгvй нарийн бичгийн даргаа ч алддаа 8 оноо байтугай 7 оноог ч егдег юм байх чинь билээ юу ч мэдэхгvй байж худлаа чалчаад тэнэг пизда байна лээ. Манай челленжийг хянаад буруу шvvгээгvй гэсэн хариу ирж байгаа юм.нэр терее улсын боксын холбоог мэдлэггvй гэдгийг нь л дэлхийд харууллаа тэнэг новшнууд.

0  |  0
Mmmm(66.181.177.71) 2021 оны 08 сарын 03

Боксийг олимпоос хасах хэрэгтэй ийм луварийн спорт хүний хүч хөдөлмөр цаг зав амьдрал хайран баина

0  |  0
Зочин(192.82.81.189) 2021 оны 08 сарын 03

Харсаар байтал монголчуудыг луйвардлаа шүү дээ.

0  |  0
Zochin-d handav(124.169.213.239) 2021 оны 08 сарын 02

Харин тиймээ хэлээд юу гэхэв. Хүрэл бол хангалттай авчихаар харагдаж байлаа. Хүрэл авчихсан бол ядаж л улсаас сар болгон цалинтай, амьдралдаа бага ч гэсэн санаа зовохоо багасгаад спортоо хөөж болохоор байлаа. Даанч арчаагүй булхайтай шүүлтээс болоод боломжоо алдсан нь үнэхээр харамсалтай.

0  |  0
Zochin(162.156.112.204) 2021 оны 08 сарын 02

Цэндбаатар өгсөн ярилцлага үзээд үнэхээр уйлмаар санагдлаа.Амьдоалаа өөрчлөх ганц боломжоо алдлаа гэсэн.Эвийдээ аргаггүйшдээ.Монголчууд минь нэгийг бодож байна уу? Арчаагүй төрийн нүүр царай! Шигшээ багийн тамирчин,гавяат тамирчингаа ингэж хэлүүлээд зогсож байхч гэж! Төрд гарсан хулгайч нар ичих нүүр алга уу? Тамирчиддаа олигтой цалин өгч чадахгүй, арчаагүй сүйрч байгаа улс!

3  |  1
Bolnoo (174.241.173.61) 2021 оны 08 сарын 02

Khamgiin chukhal ue bol 3 r ue bdag !!!!!!! 3 r ued khund tsokhiltond orj tooluulsan khen ch khojikhgui gonshignood yakhav odoo 3 r uedee unen tsutsaad zuuraldaad bsn beltgel muu bna khuchee khuvaarilj suraagui bna daraa olympoo l bod

0  |  2
zochin (111.239.168.27) 2021 оны 08 сарын 02

zaluu hun turshlaga suuj yum uzsend talarhaj bna uzegchid unen zuviin harsan uchraas thag n bolhoor naad shuugch nariin aldaa garna gedegt itgej bna uuriigu chadvar.g haruulsand olon tumen medej bga tul daraa alt avna mundag bsan

0  |  0
2016, 2021(139.5.217.189) 2021 оны 08 сарын 02

2016 онд Ирланд залууг яг ингэж луйвардсан.

0  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 08 сарын 02

ер нь боксын холбоо өөрсдөө олон улсын хэмжээний шүүгч бэлдэх хэрэгтэй!!! Жүдо бөхийн холбоо олон улсын шүүгчтэй байхад болохгүй юмгүй гэж бодож байна. Тэгвэл дээрэлхүүлэхгүй

0  |  0
зочин(202.126.88.219) 2021 оны 08 сарын 02

Олимпийн Олон Улсын хороонд олон жил оршиж буй энэ луйварыг зөвөөр тайлбарлан шударгаар шийдэх цаг болсныг мэдрүүлэх олон улсын хүчтэй эв санааны хөдөлгөөнийг өрнүүлэх болжээ.

0  |  0
Top