Паркаа парк чигээр нь үлдээх, ногоон байгууламжаа устгуулахгүйн төлөө тэмцсэн иргэдийн эсэргүүцэл үргэлжилсээр байна. Маргаан дагуулсан энэ асуудлаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт сэтгүүлч Г.Отгонжаргалтай нэлээд дэлгэрэнгүй ярилцаж, тайлбар өгчээ.
Паркийн газрын асуудалд хотын дарга асан Ж.Наранцацралт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, М.Энхболд, Ц.Батбаяр нар холбоотой гэх мэдээлэл энэхүү ярилцлагад дурдагдана. Мөн 31 га газар эзэмшиж буй “Бодь интернэйшнл” болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д тухайн газраа 60 жилээр эзэмших эрхийг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа олгожээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын хамаарал бүхий компаниуд паркийн газар дээр байрладаг аж. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн газраас хэн гэгч дарга хэрхэн хувийн компанид олгосон талаарх мэдээллийг дээрх ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна.
Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу паркийн эзэмшлийн газраас үе үеийн хотын дарга нар “хумсалж”, хувийн компаниудад олгосон жишээг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт тайлбарлахдаа "Энэ асуудалд хотын дарга асан Ж.Наранцацралт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, М.Энхболд, Ц.Батбаяр нар холбоотой" гэж мэдэгджээ.
1998 онд Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт захирамж гаргаж, 0.49 га талбайг “Монтоно” ХХК-д олгосон. Дараа нь 2001 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 198 тоот захирамжаар 1.1 га газрыг “Мон-Уран” ХХК-д шилжүүлчихсэн байдаг. "Монтоно" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн хамаарал бүхий компани гэгддэг бөгөөд тус компанийн оффис байрладаг.
2003 онд НИТХ-ын тогтоолоор 3200 метр.квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосноор одоогийн “Сөүл” ресторан баригджээ. Үүн дээр нь Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2010 онд 2217 метр.квадратаар эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгсөн аж. “Сөүл” ресторан нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хамаарал бүхий ресторан гэгдэг.
2005 онд Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 263 тоот тогтоолоор 35,8 га газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлжээ. “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувийг нь хотын захиргаа, 74 хувийг нь “Бодь интернэйшнл” эзэмшдэг байна. Дээрх газраас одоо 31 га газар нь үлдсэн ба Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 60 жилээр эзэмших зөвшөөрөл олгожээ. “Бодь интернэйшнл” нь "Голомтын" гэдгээрээ олонд танигдсан Д.Баясгалангийн хамаарал бүхий компани юм.
2007 онд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын захирамжаар 33749 метр.квадрат буюу 3.3 га газрыг “М-Си-Эс” ХХК-д шилжүүлжээ. Ийнхүү одоогийн Шангри-Ла баригдсан аж. Шангри-Ла нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамаарал бүхий компани гэгддэг.

Сэтгэгдэл ( 13 )
UB iin hamgiin tom nogoon baiguulamj baisan.huuhdiin parkiin gazriig huuhded zoriulaasai.
Энэ том компаниуд арай хэтэрхий шуналтай дээрэнгүй байгаа юм биш үү, Шангри Ла -гийн газрыг МСиЭс ямар үнээр хятадуудад зарж одоо ашиг нь Гонконгруу явдаг юм биш үү
Анх хүүхэд залуучуудын парк нэртэй бсан. Бид хүүхдүүдээ салхилуулангаа паркын тоглоомоор нь тоглуулж, хамтлагийн тоглолт үзэж зугаацдаг бсан. Одоо бол тодорхой ажил байхгүй бололтой. Хааяа тэр ресторон нтр-ээс нь согтуу хөлчүү юмнууд явж харагддаг учраас одооны хүүхдүүд айж бэргэдэг болсон бна. Улс төрчид энэ газраас савраа татах хэрэгтэй. Хотын төвдөө ойрхон нь энэ газар шүү дээ. Юм юманд ойр,сайхан газар.
ӨӨӨ МАНАЙ МӨНГӨЛӨГ НАЙЗУУД ПАРКИЙН ГАЗРЫГ БУЦААГААД ХҮҮХДҮҮДДЭЭ ӨГЧИХНӨ ХАРЖ Л БАЙГААРАЙ. ТЭДЭНД ШУНАЛ ЭНЭ ТЭР БАЙХГҮЙ. ТЭД ПАРКИЙН ГАЗРААР ДУТАХГҮЙ
мууюм болхр дандаа м си эс г муулж бхын хэрэгт юм хж бгаа нэгнээ арай их хэмлэх юм бусдыгаа хэлээч дангаараа офисын барилга бариад хэнч ордоггүй газар бна шдээ наранхүүгнх тийм өнөрболор ч адил бүүр женкогн баянголд нохой ч тоож очдогүй бх
өнөрболор наранхү хоёр бол илүү шүүм си эс яахав нийгэмд хэрэгт зүйл хийсэн хотдоо тийм тав тухт дэлгүүр үйлчилгээ бхгүй нийгэмдээ хэрэгт зүйл хийсэндээ м си эс энэ хоёр шиг дангаараа эзэмшээгүй л бна шдээ
Gazaraa avch ard tumendee nogoon baiguulamj bolgoj uldeeye!!!
bugdiin nuraa tegeed gazraa buchaaj avach estoi!!!
Эдгээр хүмүүс наанаа нээх гоё эх оронч дүртэй. Цаагуураа хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг ганц газрыг ичихгүй хумслаастай. Далдуур хийсэн бүхэн нь дайснуудаас дор байх юм. Хэн юм бэ гэж гайхмаар!!!
хот өөртөө аваад тохижуулах ажил хийсэн бол зүгээр л байсан даа аа хөөрхий дээ хотын дарга нар сэтгэлгүй сөнгөний хувалз нар юм даа
uls ornoo uhaj idsen muu pisdakuud dahij vhjisancb ta bariig songohgvi
Хохь чинь
omhii hulgaichuudiig parkiin gazraas zailuullaachee