Өнөөдөр 2021.03.29. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандлаа. 19 цаг 17 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр ОХУ-д Хуулийн мэргэжилтнүүдийн өдөр бол Хятад, Тайваньд Залуусын өдөр, Чилид Залуу дайчдын өдөр.
Энэ өдөр Португалийн хөлбөмбөгч Руй Кошта, Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс, Олимп, дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Иван Ухов, Францын хөлбөмбөгч Димитри Паей, Нголо Канте зэрэг алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
1981: Дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж иржээ. Түүнийг монгол заншлаар сүү, хадаг барин угтаж байв.
1994: Хятад, Монгол, Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
2006: БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлж, 60 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87 хувиас дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов.
2013: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргажээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
1974: АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 10” хөлөг Буд гарагийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.
1990: Чехословакийн ардын их хурал хуралдаж, Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.
2002: Израиль, Палестины хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойших хамгийн том тулаан болсон юм.
2014: Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
2017: Их Британи улс Европын зүйл заалтын 50 дугаар хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхэлсэн.
Энэ өдөр үс засуулбал Өвчин ирнэ.
Эл өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )