Өнөөдөр 2021.03.24. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандлаа. 19 цаг 10 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.
Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1934 - АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.
1965 - Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.
2003 - Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
2008 - Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
Энэ өдөр үс засуулбал Эрхтэн хурц болно.
Эл өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдаж авах, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, нохой худалдаж авахад тохиромжгүй.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )