Өнөөдөр 2021.03.23. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 06 цаг 49 минутад мандлаа. 19 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. Боливд энэ өдөр Далай, тэнгисийн өдөр бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн, Унгар болон Польшт Хоёр орны нөхөрлөлийн өдөр, Азербайжанд Хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн яам байгуулагдсан өдөр юм.
Өнөөдөр Австрийн кино найруулагч, Оскарын шагналт Михаэль Ханеке, Америкийн дуучин Рик Окасек, жүжигчин Аманда Пламмер, Их Британийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Стив Редгрейв, Испанийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Фернандо Йерро, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Фредерик Кидд, жүжигчин Кери Расселл, Мишель Монаган зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1940 - Лахор хотод “Бүх Энэтхэгийн муслим лиг” байгуулагджээ.
1978 - НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж, цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.
1983 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийдвэр гаргав.
1996 – Тайваньд Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж, Лий Тенг-Хуй Ерөнхийлөгч болжээ.
2019 - АНУ-ын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” “Исламын улс” бүлэглэлтэй дөрвөн жилийн турш хийсэн тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлав.
Энэ өдөр үс засуулбал Эрч хүч ихэснэ.
Эл өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр, байр авахад сайн бол гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргахад тохиромжгүй.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )