Өнөөдөр 2021.03.17. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бангладешт Хүүхдийн өдөр бол Ирландад Гэгээн Патрикийн өдөр.
Энэ өдөр Италийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Жованни Трапаттони, жүжигчин, дуучин Сидни Ром, Канадын дуучин, жүжигчин Даниэль Лавуа, Францын жүжигчин Бернар Фарси, Америкийн жүжигчин, продюсер Курт Рассел, Америкийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Кэти Ледеки зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1958: МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон энэхүү их хурлаар 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьжээ.
1970: МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургаадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргав.
2003: Монгол Улс Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан, чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж эхэлжээ.
2011: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргав.
2014: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгуулжээ. Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн ес дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ.
Өнөөдөр үс засуулбал Бие эрхтний хүч сайжирна.
Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй.
Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )