ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өнөөдөр 2021.03.15. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 07 цаг 05 минутад мандлаа. 18 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -17 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. Беларуст өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Унгарт Хувьсгал эхэлсэн өдөр.

Энэ өдөр Америкийн поп дуучин Теренс Трент Д’Арби, дуучин, жүжигчин Брет Майклс, жүжигчин Ева Лонгория, Италийн поп дуучин Сабрина, Францын хөл бөмбөгч Поль Погба зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990.03.15-22: Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийв. Хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанаар хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурж, Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

2013.03.15: Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулав.

2017.03.15: Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1984: Рыбинск хотын нэрийг Андропов болгон сольжээ.

1985: Анхны домен “.com” бүртгэгджээ.

1990: Михаил Сергеевич Горбачёв ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөв.

1994: Беларуст Үндсэн хууль батлагджээ.

Энэ өдөр үс засуулбал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top