Өнөөдөр 2021.03.10. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандлаа. 18 цаг 50 минутад жаргана.
Улаанбаатар багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болгарт Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Түвдэд Тусгаар тогтнолын төлөөх бослогын, Азербайжанд Театрын, Лаост Багш нарын өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис, жүжигчин Шэрон Стоун, Оливия Уайлд, Шведийн дуучин Нене Черри, Чехийн супер модель Ева Герцигова, Камеруны хөл бөмбөгч Самюэль Это’о, Францын хөл бөмбөгч Лассана Диарра, Хорватын хөл бөмбөгч Иван Ракитич, жүжигчин Эмили Осмент зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1994 оны гуравдугаар сарын 7-12-нд Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Тэд хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1905 оны энэ өдөр Лондонд «Челси» хөл бөмбөгийн клуб үүсгэн байгуулагджээ.
1910 оны энэ өдөр Хятадад боолчлолыг хориглов.
1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоожээ.
1960 оны энэ өдөр Их Британид анх удаагаа үндэсний хит парад цомгууд гарсан байна.
Энэ өдөр үс засуулбал Өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйхад таатай. Харин ургаа мод таслах, газрын ам бооход тохиромжгүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )