МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

Амар байна уу, 
Ахмад буурлуудаа, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультан, хүндэт найз нөхөд өө!

       Билгийн тооллын шинэ жил, Цагаан Сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!

      Цагаан сар бол монгол түмний хамгийн их хайрлаж, хүндэлдэг, байгаль дэлхий сэргэж, хүний ​​оюун санаа ариусан гэгээрэхийг  бэлгэдсэн, тэсгим хүйтэн өвөл дуусаж, удаан хүлээсэн хавар айлчлан ирж буйг илтгэсэн Монгол түмний уламжлалт сайхан баяр билээ.

       Энэ жилийн Цагаан Сар өнгөрсөн жилийн адил дэлхий нийтээрээ коронавирусний цар тахлын эсрэг тэмцэж байгаа учир хязгаарлалт үйлчилж, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ уламжлалт золголт хийх боломжгүй болгож байна.               Гэвч түр зуурын бэрхшээлийг үл харгалзан Сар шинэдээ сайхан шинэлж, "Цахим"-аар золгон, гал голомтоо бадраан, итгэл найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, танай гэр бүлд хайр, аз жаргал, инээд хөөр дүүрэн байна гэдэгт  итгэлтэй байна!

        Та бүхэндээ эрүүл энх, амар амгалан, сайхан сэтгэл, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэж байна. 

Хүндрэл, бэрхшээлүүд өнгөрсөн хугацаанд үлдэж, ирж буй Цагаагчин төмөр Үхэр жил гэр оронд тань баяр баясгалан, гэгээтэй өөрчлөлт, хөгжил цэцэглэлт, эвтэй сайхан амьдрал , аз хийморийг авчрах болтугай!
    
      Сар шинэдээ сайхан Шинэлээрэй!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.198) 2025 оны 03 сарын 13

Нэг л их мэндчилгээ дэвшүүлсэн худлаа баагийнууд. Мэндчилгээгээр хооллож ундлан дархлаагаа дэмжиж ядуурлаас гарч улс орон хөгжих үү? Хоосон толгойлсон этгээдүүдийн дүр эсгэсэн жүжиглэл. Ард олныг бүү басамжил. Нэг л өдөр толгой дээр чинь цахиур хагарч цахилгаан бууна.

1  |  0
тарвага(66.181.161.126) 2025 оны 03 сарын 13

иим хүн хаанахын ичээнээс гараад ирэвээ талбайн дор нүхэнд байл уу

1  |  0
Top