SOS: Арванхоёрдугаар сарын 25-30-нд НИЙТ НУТГААР хүйтэрнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19


Арванхоёрдугаар сарын 25-30-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хэнтий нурууны орчмоор эрс хүйтрэх магадлалтай байна.

Иймд айл өрх, иргэд
 

  • Хэрэв галлагаатай байр, гэрт амьдарч байгаа бол шаардагдах түлшээ нөөцөлж бэлтгэх,
     
  • Хэрэв цахилгаанаар халдаг байранд амьдарч байгаа бол онцгой нөхцөлд цахилгааны хязгаарлалт хийгдэхээс урьдчилан сэргийлж, түр хугацаанд дулаанаа хэвийн хадгалах боломжит хувилбарыг бодож, тооцсон байх,
     
  • Эзэнгүй үлдээсэн байр, байшингаа эргэж тойрон халаалтын систем нь хэвийн байгаа эсэхийг шалгаж байх,
     
  • Дулаан гараажгүй, гадаа хонуулж байгаа автомашинаа сайтар хучих, хучлагаа бэлтгэх, автомашинаа зай хураагуурыг гэртээ оруулж хонож байх,
     
  • Дүүргийнхээ эрчим хүчний байгууллагаас гаргаж буй анхааруулга, сэрэмжлүүлэг, аливаа шуурхай зар мэдээг анхааралтай үзэж, шалгаж байх,
     
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг өдөр тутамд үзэж, сонсож байх,
     
  • Бага насны хүүхдүүддээ дулаан хувцаслаж, огцом хүйтэрсэн өдрүүдэд гадуур явуулахгүй байх, өдөртөө халуун аарц, чацаргана өгч ханиад томуу тусахаас сэргийлэх,
     
  • Цаг агаар хүйтрэх өдрүүдэд зайлшгүй шаардлагатай бус нөхцөлд хөдөө орон нутгийн замд, түүний дотор шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаараарай!


Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Шуурхай штаб

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.203) 2025 оны 03 сарын 13

Тийм айхтар хүйтрэх юм уу?

1  |  0
Top