"Хүнс комплекс", "Сүүн зам Дейри", "Милко" компаниуд цалингаа нэмжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18


Засгийн газраас энэ сараас эхлэн цахилгаан, дулаан, ус, хогны үнийг тэглэсэн. Тэгвэл хөнгөлөлтөд хамрагдсан зарим аж ахуй нэгж ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж эхэлжээ.

Тухайлбал, "Хүнс комплекс" ХХК аравдугаар сарын 1-нээс эхлэн ажилчдынхаа цалинг 10-15 хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн гэрээт дэлгүүрүүдэд хэсэгчилсэн хямдрал үзүүлэх зэрэг арга хэмжээг авчээ.

"Сүүн зам Дейри" ХХК арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн ажилчдынхаа цалинг нэмсэн байна. Харин "Милко" ХХК цар тахлын үед ажиллаж байгаа нийт ажилтнууддаа 200,000 төгрөгийн урамшуулал олгожээ. 

Засгийн газрын хөнгөлөлт дараах есөн төрлийн аж ахуй нэгжид хамаарахгүй юм. Үүнд:
 

  1. Төсөвт байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд
     
  2. Уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр
     
  3. Банк болон банк бус санхүүгийн байгууллага
     
  4. Валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч
     
  5. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
     
  6. Импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
     
  7. Интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд
     
  8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч
     
  9. Өнгөт металл, цементийн үйлдвэр гэсэн эдгээр есөн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Татвар төлөгч (139.5.217.252) 2025 оны 03 сарын 13

Ашиг нь нэмэгдээд байгаа хүнсний үйлдвэрүүд, хүнсний супёрмаркет, дэлгүүр зэргийг цахилгааныг нь тэгшлэх зөв үү.

1  |  0
зочин(192.82.64.190) 2025 оны 03 сарын 13

эдгээр болон, ер нь хүнсний үйлдвэрүүд ямар ч алдагдалгүй хэвийн ажиллаж байгаа биш үү?

1  |  0
Top