|
“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Д.Сүндийг гэргийгээ зоддог, хүчирхийлэгч хэмээх баримтууд “Бүрээ” нэртэй цахим хуудсаар УИХ-ын сонгуулийн өмнө задарсан. Сонгуулийн өмнөхөн ийм мэдээлэл цацагдсан тул Д.Сүндийгийн нэрийг харлуулах гэсэн оролдлого, худлаа мэдээлэл гэж хардах хүн цөөнгүй байсан. Д.СҮНДИЙ ХАЛИУН ГЭХ ЭМЭГТЭЙГ ГЭРТЭЭ АВЧ ИРЭЭД, ХАМТДАА АМЬДАРСАН “Бүрээ” нэртэй цахим хуудсаар цацагдсан мэдээлэл дунд хүн итгэхийн аргагүй зүйлүүд их байсан билээ. Жишээ нь Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрах “Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 10 настай хүүтэй, Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-д оршин суудаг. 2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм. Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм. Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм Гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй. Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна. Өөрт нь хэлж үзэж байсан “Чи яв аа” гэхээр “Сүндий намайг яв гээгүй, надтай хамт баймаар байна гэж байна, би ч гэсэн хүн” гэж хэлээд огт явдаггүй” хэмээн мэдүүлэг өгсөн талаар “Бүрээ” нэртэй цахим хуудсаар мэдээлэл цацагдав. Энэхүү мэдүүлгийг цахим сайтуудын цацсан мэдээллээс ашиглав.
Тэгвэл Д.Сүндийн эхнэр Н.Ундрах саяхан өөрийн цахим хуудсаар дамжуулж “Өнөөдөр би юунд маш ихээр харамсдаг вэ? Бие болон сэтгэлийн хүчирхийлэлд өртөж, ёс бус сэтгэлгээ, үйлдэлтэй эр эм хоёрын харилцааг тэвчиж суухдаа хамтарч босгосон амьдрал, компанидаа би харам байсан. Хүүхэд шигээ хайрласан компаний минь ажилчид тэгэхэд намайг эмнэлэгт эргэж ирсэн үү? Мөнгөтэй эрийн талд орж нүүрээ буруулсан NC-чүүд өөрсдөөсөө ичээсэй! Сонгуулийн ажилд нь хүчин зүтгэсэн Сүндий сангийнхан өөрсдөөсөө ичээсэй! Хүчирхийлэгчийн эх, ах нар нь хүчирхийллийг хүлээн зөвшөөрч нуун далдалснаасаа, намайг зодуулж байхад хараад зогсож байсан тэр эмэгтэй өөрөөсөө ичээд ядаж үнэнг хэлээд уучлал гуйгаасай!!! Юу болсныг мэдхийн дээдээр мэдэх тэр эрийн дагавар охин нь ааваа та яаж чадаж байна аа гэж дугараагүйдээ ичээсэй! Миний нэхэл хатуу!!! Гомдол минь надтай цуг энэхүү нарт ертөнцөөс хамтдаа одно!!! Би эх оронд минь шударга шүүх тогтолцоо байгааг хармаар байна! Худалдагдсан цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч нар өөрсдөө эхээс төрсөн байж л таараа охин үртэй, эх хүмүүс байж л таараа. Шударга үнэний талд зогсооч! Зөв байгаач! Үнэн хэзээд ялдаг гэдэгт би итгэдэг.” хэмээн сошиал хаягтаа бичжээ. Гэвч тэр цагийн дотор энэ постоо устгасан. Ийм пост бичиж, өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж суугаа Н.Ундрахын гомдол арилаагүй бололтой.
|



Сэтгэгдэл ( 0 )