ВИДЕО: Цахилгаан халаагуурын ЭРЭЛТ нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

Цахилгааны үнэ тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуурын эрэлт нэмэгдсэн байна. Мөн цахилгаанаар халдаг айл өрхийн хэрэглээ нэмэгдэж, өчигдөр /2020.12.14/ 18:00 цагийн байдлаар гэхэд цахилгааны ачаалал нийслэл хотод 744МВт болж нэмэгдэн, нийтдээ 1,224 МВт-д хүрсэн учир ОХУ-аас 233МВт цахилгааныг импортоор авсан гэх мэдээлэл байна. 

Цахилгаан халаагуур 45000-300000 мянган төгрөгийн үнэтэй байна. Цахилгаан халаагуур зарж буй худалдаачид өчигдрөөс орлого сайтай болсон талаараа ярьж байв. 

Цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхүүд цахилгаан халуугаар хэрэглэх, цахилгааны эмх цэгцтэй хэрэглээг умартах зэрэг таагүй зүйлс гарч магадгүй тул холбогдох байгууллагууд Түр журам гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд айл өрхүүд дундаж хэрэглээнээс давсан цахилгаан хэрэглэвэл илүү гарсан өртөг зардлыг өөрөө төлөх байдлаар зохицуулалт хийж магадгүй ажээ. 


ТВ8 телевизийн сэтгүүлч А.Азжаргалын бэлтгэсэн сурвалжлагаас дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авна уу. 

Эх сурвалж: ТВ8 телевиз, "Толь" мэдээллийн хөтөлбөр

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.25) 2025 оны 03 сарын 13

Цахилгааны үнэ тэглэхээр ховор эд болсон бололтой. Үнэ тооцож эхлэвэл авахаа болих биз

1  |  0
Halaaltaa uguuuche (202.9.40.37) 2025 оны 03 сарын 13

Ene unegui gen shiidver garaad margaashnaas n shuud halaalt muudaad ehelsen. Uursduu unegui hj shiidver gargachaad ulun tsarailaad halaalt ntr brg haahnee. \n\nilt huiten blood gertee hvrtel daarch suuh yumuu gj yriad 5minut boloogv ergeed umnuh shgee halj bnlee. Zaaval hel am hiij bj engiin hevend halaalttai bn. \n\n

1  |  0
Үнэн(202.9.40.45) 2025 оны 03 сарын 13

Дунджаас илүү гарвал өөрсдөдөө төлөх хэрэгтэй. Ер нь их хэрэглээтэй айлын хэрэглээг тэглэх хэрэггүй дээ. Мөн халамжийн тусламжийг цуцал!

2  |  0
зочин(49.0.212.15) 2025 оны 03 сарын 13

Шинэ цахилгаан станц баривал бүгд утаагүй амьдарч болно.

1  |  0
ДОРЖ(103.80.211.207) 2025 оны 03 сарын 13

ЯЛАНГУЯА ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХЯЗГААРЛАЛТ, ЛИМИТ ТОГТООХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ТЭГЭХГҮЙ БОЛ ЗАРИМ ГЭР ХОРООЛЛЫН ХЭРЭГЛЭГЧИД БАРАГ НОХОЙНЫХОО БАЙРАНД ХАЛААГУУР ТАВИХ ГЭЭД БАЙНА. БИД ЭНЭ ӨССӨН АЧААЛЛЫГ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ. БИД ЭРЧМИЙНХЭН.......

2  |  0
Зочин(122.201.31.80) 2025 оны 03 сарын 13

Хямд муу халаагуур авбал туймэр гарах аюултайй Эхнээсээ туймэрт бага насны хуухэд амиа алджээ

1  |  0
зочин(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

Хэрэглээний хязгаарлалтыг өдөр шөнийн заагтайгаар тогтоож өгөх хэргтэй.20% нь л ухамсартай хэрэглэж чадвал их юм.

3  |  0
Зочин (66.181.177.175) 2025 оны 03 сарын 13

Тэглэж болохгүй яагаад ухамсар дорой бн харин лими т\n тогтоогоод илүү гарсан зардалаа төлөх ёстой хэрвээ эх рондоо хайртай бол хувиа хичээж замбараагүй хэрэглэж болохгүй л байх даа эс бөгөөс өвлийн ид хүйтэнд хот маань хөлдөх байхдаа

3  |  0
Зочин(202.9.47.12) 2025 оны 03 сарын 13

ИНГЭЖ БОЛОХГYЙ ЭЭ

1  |  0
Top