Видео: 240 кг залууг ялсан холимог тулаанч бүсгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Холимог тулааны түүхэнд үзэгчид маш олон төрлийн тулаан, зодоон үзсэн. Шаолин сүмийн лам боксчинтой, жүдоч гудамжны зодоончтой гээд л олон тэмцээн болж байлаа. Гэхдээ энэ удаад бидний танилцуулах гэж байгаа шиг тулаан урьд өмнө болж байгаагүй болов уу.  

Энэ тулааныг ОХУ-ын “Наше Дело” промоушен зохион байгуулсан юм. Энэ холбоо тэмцээн уралдааны стилиэ поп-ММА гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд холимог тулааны ертөнцөд хэн ч танихгүй фэйсбүүк од, юүтүүб блогчин хүртэл энд тэмцээнд орж болдог.

Ээлжит нэгэн тэмцээнд нь холимог тулаанч  бүсгүй Дарина Маздюк 240 кг жинтэй  Григорий Чистяков гэдэг залуутай халз үзэлцлээ. Дарина өрсөлдөгчөөсөө даруй 180 кг-аар хөнгөхөн байв. Гэхдээ тэр үнэхээр тулаанч бол Григорий YouTube-д идэх, уух бичлэг тавьдгаараа алдартай.

Тулаан эхлээд Дарина цохиж, Григорий барьж авах гэж оролдсоор. Бүсгүйг хэсэг зуур торонд шахаж чадсан ч мэх хийлгүй удсан тул шүүгч тулааныг торны голд шилжүүллээ. Дарина толгойд нь хэд хэдэн оновчтой цохилт хийсний дараа залуу унасан. Босох гэж оролдоод ч хэт их жинтэйн улмаас чадахгүй байсан Григорийг Дарина нүдсээр Григорий бууж өглөө.

 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гнн(202.9.47.24) 2025 оны 03 сарын 13

хүүхнүүд дуурайж тэнэгтэв шоу шүү

2  |  0
н(202.9.47.24) 2025 оны 03 сарын 13

шоу

1  |  0
zochin(150.129.143.174) 2025 оны 03 сарын 13

shou

1  |  0
Заа(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

Зөөз

1  |  0
Top