Э.Оюунболдын хэргийг эцэслэн шийдлээ буюу ХЭН цол ахих вэ?

2020 оны 11 сарын 03

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Энэ хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Э.Оюунболд аваргын асуудлыг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн наадмын цол ахиулах даваанд түүнд өвдөг шороодсон бөхчүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу цол, чимэг ахих ёстой.

Тиймээс 2019 оны наадам эргэн анхаарлын төвд орж ирж байна.

Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлж УЛСЫН АВАРГА цол хүртсэн Э.Оюунболдолд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа УЛСЫН НАЧИН, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Цэдэнсодном УЛСЫН ХАРЦАГА, долоогийн даваанд өвдөг шороодсон улсын начин Д.Анар УЛСЫН ЗААН болж, цол ахих бол наймын даваанд өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, үзүүрт үлдсэн аварга Н.Батсуурь ДАЯН АВАРГА цол хүртэх болж байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафа 2020 оны Улсын наадмаар Улсын начин цол хүртсэн байгаа. Улсын начин  Б.Цэдэнсодном энэ жил тавын даваанд Улсын начин Б.Орхонбаярт унасан юм.

Одоо энэ бүх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн цэгийг тавих ёстой.

Ингээд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг эргэн сануулъя.

Улсын наадам 2019 ОН

ГУРВЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн харцага М.Жамсрандорж

ДӨРВИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн арслан П.Батсүх

ТАВЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Н.Мустафа

ЗУРГААГИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Б.Цэдэнсодном

ДОЛООГИЙН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар

НАЙМЫН ДАВАА

Улсын арслан Э.Оюунболд - Улсын арслан Ц.Содномдорж

ЕСИЙН ДАВАА

Улсын аварга Н.Батсуурь - Улсын арслан Э.Оюунболд

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(41.138.90.76) 2020 оны 11 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Бөх(66.181.161.27) 2020 оны 11 сарын 06

Олон хүнийг улсын цолонд хүргэлээ дээ. Монгол бөх ийм болжээ

0  |  0
b(64.119.21.215) 2020 оны 11 сарын 06

2 талтай асуудал..эхнээсээ энэ хүн эхний даваагаа аваагүй бол дараагийн барилдсан хүн нь л цол нэмхээс наад оюунболд уначаад босч ирж барилдаад байгаам шиг даваа бүрт нь цол олгоод байдаг нь ямар учир вэ.тэгвэл нэг муу барилддаг нөхөр сэргээштэй бөхтэй таарчаад эсвэл хорлочоод дараа нь даваа аваад цол нэмээд байвал яах вээ.бөхийн холбоо гэж баларсан юм байхымаа

0  |  0
Arwan baydiinhan(203.91.115.55) 2020 оны 11 сарын 06

UFS uudiin hiij bgaa hor shde. Bayd yawsan gazar balagtai( hulgaich),batgana suusan gazar өттэй,gedeg uwgudiin ug unen shuu.

0  |  0
zochin(202.55.188.93) 2020 оны 11 сарын 06

batsuuri bala geed baiga ene novsho chamaig bodvol naad hunchin boh hun za muu golgoo

1  |  1
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 06

батсуурь балайгийн цол хураахгүй байж болио хэзээ хэн цолоо хураалгаж байсан юм хуцаж өгөх юмаа.Содномдоржид хоосон чимэг хэрэггүй шт.Содномдорж өөрөө эхэлж яаран дутуу мэх хийж унасан батсуурь бол Оюунболдын мэхэнд унасан ялгаа их бий.Хэрвээ Содномдорж давсан бол батсуурь түрүүлээ ч үү үгүй ч үү угаасаа нил ээдрээ цол чимэг нэхэн олгоно гэж балайтахаа болио авилгачин шүүгчидээ.ямар бөх нь 2 жил хасуулаад батсуурь мэт нь 11 сар хасуулдаг ялгаа булхиагаа болио алнуудаа.

2  |  2

0  |  3

0  |  2

0  |  1
oyuka(192.82.71.34) 2020 оны 11 сарын 03

Bairand n hadamiinh bgaa uguhguiee. Mashiniig hel amnii buzar geed zarsan .odoo avah ymgui avna gevel guzeegiin husch durtai ulsuudad n doloolgoochee.

1  |  0
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
иргэн(202.131.225.214) 2020 оны 11 сарын 03

өгсөн шагналаа буцааж авья машин байр гээд

2  |  0
Top