Б.Ганхуягийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа

2020 оны 09 сарын 26

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд өнөөдөр /2020.09.26/ төрийн дээд одон, медаль гардууллаа.

  • Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
  • “Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
  • “ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
  • “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьд ТТ-Зүүнбаян, ТТ-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, утаагүй болгосон шахмал түлш, Тавантолгой цахилгаан станц, 1072 хувьцааг амилуулж, иргэн бүрт ногдол ашиг өгсөн, компанийн хөгжлийн том төслүүдээ эхлүүлсэн, дотоодын ААН-үүдээс анх удаа 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан гээд олон сайхан амжилтыг хамт олноороо бүтээсэн юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ одоо юу вэ???(103.57.92.90) 2025 оны 03 сарын 13

Бөгс долоогч гавьяат боллоо юу ?? Гамшиг

1  |  0
зочин(202.70.34.114) 2025 оны 03 сарын 13

баяр хүргье нүдээ олсон шагнал байлаа.Монголд ийм олон хувьцаа тарааж өгсөн кампани олж харсангүй ээ өнгөрсөн хугцаанд Эрдэнэс таван толгой ХК-ийн бүх хамт олонд амжилт хүсье.баярллаа

1  |  0
zochin(39.154.234.252) 2025 оны 03 сарын 13

ha ha

1  |  0
Иргэн(192.82.76.81) 2025 оны 03 сарын 13

Ухаантай доктор, профессоруудад атаархаж, тэдэнтэй өрсөлдөж шагнадаггүй. Сонгуулийнхаа кампаанит ажилд мөнгө хэрэгтэй тул компаныханд долгинож байгаа нь энэ.

1  |  0
б(124.158.74.120) 2025 оны 03 сарын 13

Хаха болиооо

1  |  0
Хаэ(103.212.116.22) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтийн энэ эргүү храй дэнднээ

1  |  0
иргэн(202.21.124.20) 2025 оны 03 сарын 13

ХаХа

1  |  1
Top