Бага насны хүүхдийн нүцгэн зургийг цахим орчинд байршуулсан эмчид ял оноожээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын эмч Жастин Найслер бага насны өвчтөнүүдийнхээ нүцгэн зураг, бичлэгийг цахим орчинд тавьдаг болох нь тогтоогдож, 23 жилийн ял сонслоо.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжиглэгдэн баривчлагдсан юм.

Колорадо мужийн цагдаагийн газрын Цахим орчин дахь хүүхдийн хүчирхийллийн тасаг, Холбооны мөрдөх товчоо дээрх хэргийг шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эзэмшилд байсан ухаалаг төхөөрөмж, компьютероос нийт 6600 ширхэг нүцгэн зураг, 1725 дүрс бичлэг илэрч, бараг тал хувийг нь цахим орчинд байршуулсан нь тогтоогджээ. Тэрээр дээрх бусармаг хэргээ 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдэж эхэлсэн байна.

Жастин Найслер үзлэг хийх явцдаа iPhone утсанд зориулсан дүрс бичлэгийн камер ашиглан нууцаар бичлэг хийж, зураг дардаг байсан аж.

Шүүх бүрэлдэхүүн түүний эмчлэх эрхийг бүх насаар нь хасах шийд гаргасан байна.

Эх сурвалж: Fox News

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинzochin(211.222.151.13) 2020 оны 09 сарын 24

Gajig nyamdavaagaas ehleed bna

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 24

Pedophile

0  |  0
ИРГЭН(104.131.92.125) 2020 оны 09 сарын 24

ХӨГИЙН ШААРНУУДИЙГ ЯЛАЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ МАНАЙД Ч ИЙМ ГАЖГУУД БАЙГАА ДАА

3  |  0
Top