Их аварга Хакүхогийн талаар 2020 оны хоёрдугаар сарын 29-нд Японы TBS телевизийн “Их аваргатай хамт: Шинэ төрсөн өдөр” хэмээх баримтат нэвтрүүлэг гарсан билээ.
Энэхүү нэвтрүүлгийн үеэр Хакүхо Японы паспорт авч байгаа нь гардаг. Энэ нэвтрүүлгийн зураг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр нэлээд шуугиан тарьж байх шиг байна.
Уг нь бол Хакүхо одоогоос жилийн өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 4-нд Японы иргэншил авахдаа Хакүхо Шёо нэр авсан талаар манай сайт мэдээлж байсан билээ.
(Хакүхо: Өнөөдрөөс эхлэн хоёр орны төлөө зүтгэх болно)
Тухайн үед их аварга Хакүхо “Өнөөдөр Японы иргэншил авлаа. 18 жилийн турш би сүмод барилдлаа. Цаашдаа Монгол, Япон хоёр орны төлөө, сүмо бөхийн төлөө хичээн зүтгэнэ. Өдийг хүртэл зөвхөн өөрийнхөө барилдаанд л анхаарал хандуулж байсан бол цаашдаа бусдын төлөө ажилладаг болно. Хүчтэй сайн бөх гаргах нь сүмогийн ертөнцийн ачийг нь хариулж байгаа хэрэг юм” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан билээ.
Энэ өдрөөс хойш их аварга өнгөрсөн жилийн есдүгээр сард Японы иргэншил авч, зодог тайлсан хойноо Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбоонд оякатагаар ажиллах эрхтэй болсон.
“Холбооны дүрмэнд дэвжээний ояката нь зөвхөн Японы иргэн байж болно” гэж хатуу заасан байдаг тул иргэншлээ сольж, өөрийн гарын шавьтай болохоос өөр аргагүй. Бүх амьдралаа зориулсан, хэнээс ч илүү сайн мэддэг зүйлээ хойч үедээ үлдээж, ояката болохыг бүх бөхчүүд хүсдэг. Гэвч Сүмо бөхийн холбоонд оякатагийн эрх хязгаартай тогтсон тоотой байдаг. 105 ояката л байх ёстой тул хүссэн бүхэн нь дэвжээтэй болж чадахгүй. Тэдний нэр нь ч тогтсон. Тиймээс зодог тайлаад ояката болохдоо гадаад бөхчүүд иргэншлээ сольж, япон нэр авдаг дүрэмтэй.
Харин мэргэжлийн башёд 20-иос дээш түрүүлсэн бөхчүүдийг их аварга хэмээн нэрлэх бөгөөд тэд өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй байдаг. Ийм их аварга мэргэжлийн сүмогийн түүхэнд ердөө зургаахан бий.
1. Хакүхо - 44 түрүү
2. Тайхо - 32 түрүү
3. Чиёонофүжи - 31 түрүү
4. Асашёорюү - 25 түрүү
5. Китаноүми - 24 түрүү
6. Таканохана - 22 түрүү
Дээрх их аваргуудаас Асашёорюү зодог тайлж, нутагтаа буцсан, Чиёонофүжи энэ эрхээ эдлэлгүй "Коконоэ" дэвжээг өвлөн авсан бол Тайхо, Китаноүми, Таканохана нар сүмо бөхийн нэрээрээ дэвжээ нээж байлаа.
Хакүхо зодог тайлаад “Хакүхо” дэвжээ нээх нь ойлгомжтой. Монгол нэрээрээ дэвжээ нээж болохгүй нь мэдээж тул тэр Японы иргэншил авахдаа Хакүхо Шёо буюу дэвжээнийхээ нэрийг авсан билээ.
Хакүхо хэдэн жилийн өмнөөс шавьтай болж эхэлсэн бөгөөд одоо Энхо, Ишиүра тэргүүтэй өөрийн гарын таван шавь байгаа тул дэвжээ нээхэд бөхгүйн зовлон үгүй болсон. Харин ч монгол залуу өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болж байгаа нь гарцаагүй бахархах зүйл мөн билээ.
Сүмо бөхийн гадаадын ёкозүна Японы иргэн болж байсан тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байсан. Акэбоно ояката болсон ч удалгүй мэргэжлийн бөхийн ертөнцөд шилжсэн бол Мүсашимарү одоо Мүсашигава ояката нэрээр дэвжээ нээн, ажиллаж байгаа билээ. Монголчуудаас Кёкүтэнхо, Токитэнкү асан, Асасэкирюү, Шёотэнро нар Японы иргэншил аван, ояката болж байлаа. Бүгд л япон нэр авч байсан билээ.
Сүмогийн холбооны Шибатаяма ояката “Хакүхо Японы иргэншил авсан нь сүмогийн ертөнцөд үлдэж, ояката болох гэсэн зорилготой гэж ойлгож байгаа. Ийм туршлагатай хүн холбоонд үлдэх нь сайн хэрэг. Энэ том их аварга дэвжээ удирдвал олон сайн төрүүлэх нь гарцаагүй. Бусдын үлгэр дуурайл болсон ояката болох хэрэгтэй. Харин үг хэл, үйлдэлдээ анхаарах шаардлагатай” хэмээснийг сануулахад илүүдэхгүй.
Төгсгөлд нь та бүхэнд Их аварга Хакүхо иргэншлээ солих нь Монголд ашигтай юу? нийтлэлийг уншихыг санал болгож байна.
Сэтгэгдэл ( 23 )
за битгий хуц. харийн хүүхний салтаа хадам хоёрын дороос гарахгүй хөгийн баньд.
Монголын нэрийг мөн ч их дуурсгасан шүү, Аса энэ хоёр. Цаашдаа ч Монголчууддаа тус нэмэр болсоор явах биз. Том дэвжээний эзэн болчихвол бүр л олон амьтанд тус бүтээх байх даа. Мөнхбат аваргын хүүгийн цаасан дээрх нэр солигдсон ч сэтгэл зүрх нь Монголдоо л байх нь тодорхой. Амжилт хүсье\n
Тэр муу сумогийн дэвжээ бсн бгаагүй ямар хамаа! Мнгл бөхийн маань дэвжээ л цэвэр ариун, ёс суртахуунтхай, бөхчүүд нь харилтгүй, ёс жудагтай байгаасай
Зиндаа ,мн өөрсдөө албаар хүнийг золиослох зорилгоор хамгийн их шүүмж авах эрсдэлтэй зургыг албаар байршуулж хүний нэр төрд халдчихаад уучлалт гуйхгүй ямар бүдүүлэг юм бэ,
nadaa bol gadaad haan bolhuu gesench mongol ulsiin irgenshilee solih zorig zurh algaa tegehleer ene huniig oilgoh uhaan nadad algo
Yunihan ashig baihu dee oort ni l ashigtai bh
Алсын чинээ цаас нь дээр юу ч гэж бичүүлсэн яадгын Монгол нэр цус 2 нь энэ хүнээс салах уу?
АЦ сайн аавын нэрийг идсэн муу гөлөг
Хувь хүний сонголт юм даа. Энэ хүний сонголтыг буруу зөв хэмээн шүүгээд ч яах билээ. \n
Яс үндэс япон гэж байна. Монгол хүн биш юм байна шдээ!
Зүгээр л өөрийнхөө төлөө зүтгэ, Монгол улсыг мартаж үз, манай улсын виза чамд олдохгүй шүү
Nationality гэдэг чинь яс үндэс гэсэн үг биз дээ? Япон гэж хариулсан байх юм!?
Энэ махан толгойт тэр япондоо л хэрэгтэй биз монголчуудын нэг эмгэнэлтэй зүйл бол эх орноо би монгол улсын эргэн гэх үзэл соц-оос улбаатай сууугаагүй том алдаа бий монгол хүн байж монголд ирээд утаа их буцмаар л байлаа гэх гм
Түүхээ мэдэхгүй хүн сармагчинаас ялгаа юун. Миний өвөө чамайг эх оронтой болгох гэж самурайтай байлдаж явсийм.
Buruu songolt bish ee! Uurtuu itgeltei, Zuv shiidver; demjij bna.
Хүнд нэг л эх орон байдаг юм. Хоёр оронд зүтгэсэн хүнийг урвагч гэдэг юм. Мал шиг толгойтой удмаа гутаасан шившигээ. Мөөеөө аварга минь их л азгүй хүн юм даа.
Самуурай бид нарт хамаагүй
Хоёр туулай хөөсөн хүн хоосон хонодог юмдаа САМУУРАЙ минэээ
энэний яах ийх нь монголчуудад ямар хамаа бна
Монголын нэрийг дэлхийд алдаршуулсан хөвгүүдээрээ бахархах ёстой. Тархины тураалтай нь эсэргүүцэх биз. 30 жил төрд зайдалсан МАН АН 2 юу хийсэн бэ? Оффшорт мөнгө нуухаас өөрийг хийсэнгүй. Аа тийм том том гэмт хэрэг үйлдсэн юм байна. За ийм л байна даа залуусаа.
за за энэ хүний л сонголт биз. Би угаасаа энэ хүний барилдахыг сумо бөх сонирхдоггүй. Тэгээд ч сумод барилдаад Монгол улсын хөгжилд бүтээн байгуулалтанд хийсэн зүйл эд нарт байхгүй шүү дээ. Батбаярыг л хар л даа.
сумо барилдаж их мөнгөтэй болсон нөхдүүд улс орондоо хийж бүтээсэн юм алгаа,эхнээс нь л хар,боловсролгүй мөнгөндөө дулдуйдсан луйварчид
сумо барилдаж их мөнгөтэй болсон нөхдүүд улс орондоо хийж бүтээсэн юм алгаа,эхнээс нь л хар,боловсролгүй мөнгөндөө дулдуйдсан луйварчид