ОХУ-ын Якутад 30 жил амьдарсан, монголчууд, ялангуяа спортынхны сайн танил Цэдэнсамбын Амарт яаралтай тусламж хэрэгтэй байна. Түүний гэр бүлийнхэн “SAKHALIFE” цахим хуудаст ил захидал бичжээ.
“Хайрт аав Цэдэнсамбын Амар дөнгөж 53 настай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард яаралтай хагалгаанд орсон. Онош нь – ходоодны хорт хавдар. Одоо химийн эмчилгээ хийлгэж байна. Өмнөд Солонгост хагалгаанд орж, эмчлүүлэх шаардлагатай байгаа. Маш үнэтэй хагалгаа. Ц.Амар үргэлж хүнд тусалдаг, сайн хүн. Харин одоо түүнд өөрт нь тусламж хэрэгтэй байна.
Манай аав Монголын уугуул. Якутад 30 гаруй жил амьдарч байна. Энэ 30 жилд Монгол, Якутын найрсаг хамтын ажиллагааны төлөө маш их зүйл хийсэн. Якутскт анхны Зуны баяруудыг зохион байгуулахад оролцож байсан. Азийн хүүхдийн наадамд багаа удирдан оролцсон. Якутад болдог том арга хэмжээнд орчуулагчаар байнга ажилладаг. Энд суралцдаг монгол оюутнуудад үргэлж тусалдаг. Мөн Монголд очиж байгаа якутчуудад тусалдаг хүн. Якутын Хэвлэлийн тэргүүний ажилтан цолтой. Аавыг минь таньдаг бүх хүнээс тусламж хүсэж байна” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
якут монгол хоёр гарал үүсэл нэгтэй
Mongolchuud mongolchuudda tuslah yostoi
30 жил якутуудаас тусламж гуй
Якутууд христийн шашин шүтдэг юм билээ!
Якутад 30 жил. наад якутуудаасаа туслаиж гуйдаа