[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Коронавирусний халдвар авах эрсдэл өндөртэй ДӨРВӨН газар

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

ОХУ-ын судлаач Владимир Зайцевын гаргаснаар “COVID-19”-ийн халдвар авах эрсдэл хамгийн өндөр газруудыг нэрлэе. Уншигч та нөхцөл байдал дээрдтэл эдгээр газарт очихоос аль болох зайлсхийгээрэй.


Эмийн сан

Хаагдаагүй байгаа газруудын нэг болох эмийн сан нь коронавирусний халдвартай хүмүүс орсон байх хамгийн өндөр магадлалтай газар юм. Мэдээж та эмийн сан орох шаардлагатай болсон болоод л тийшээ орж байгаа. Гэхдээ эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиарай. Үүнээс гадна вирус найтаах, ханиалгах, амьсгаадахад ч хүртэл агаарт тархсан байхыг үгүйсгэхгүй.

Дэлгүүр

Эмийн сангийн нэгэн адил хүмүүс олноор ордог дэлгүүрүүдэд вирусний халдвар тархах өндөр эрсдэлтэй.

Нохойгоо салхилуулах

Нохойтойгоо зугаалах нь аюултай зүйлсийн жагсаалтад оржээ. Хайртай нохой тань коронавирусний халдвар зөөгөөд ороод ирэх вий! Эсвэл өөрөө халдвар тээчихсэн явж байхад нь та түүнийг үнсэж, илж, тэврэх вий!

Хогоо хаях

Уншигч та хогоо асгасныхаа дараа гараа сайтар угааж ариутгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top