Хүний амьдралыг гаргүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл биеийн хамгийн идэвхтэй хэсгүүдийн нэг болох гарын талаарх хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэе.
- Бидний хуруунд булчин байдаггүй. Хурууг хөдөлгөж байдаг булчингууд нь гарын алганд байдаг аж.
- Гар нь эртнээс хамгаалалтын бэлгэ тэмдэг байсаар иржээ.
- Бидний гарын хумс бүрэн шинэчлэгдэхийн тулд зургаан сар орчмын хугацаа хэрэгтэй. Хөлийн хумс шинэчлэгдэхэд үүнээс 2-3 дахин их хугацаа хэрэгтэй.
- Эрэгтэйчүүдийн 12.6 хувь нь солгой байдаг бол эмэгтэйчүүдийн 9.9 хувь нь ийм.
- Хүний нэг гарт 29 том, жижиг яс, 29 том үе, 34 булчин байдаг.
- Хумс нь бүтцийн хувьд өөрчлөгдсөн үс юм.
- Гарын хуруунууд хэзээ ч шулуун байдаггүй.
- Дэлхийн хамгийн урт хумстай хүн болох Шидар Чиллал гэгч нь хумсаа 48 жил ургуулжээ.
- Юлий Цезарь Галлийн дайны үед олзны бүх хүний хурууг тайрахыг тушаажээ. Тэд эх орон руугаа буцаж очлоо ч зэвсэг ашиглаж чадахгүй болгох гэж ийм арга хэрэглэсэн байна. Хожим нь энэ аргыг олон дайн, боолын худалдаанд ашиглажээ.
Сэтгэгдэл ( 0 )