"Цэцэрлэгийн багш нарт маань компьютер ч байдаггүй бэрхшээл бий"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Коронавирусний халдвартай холбоотойгоор сургууль удаан хугацаанд завсардсан тул төгсөх 12 дугаар ангийн сурагч бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж болон тест хичээлийн даалгаварыг CD-гээр хүргүүлэх болсон талаараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн. 

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн байна.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна. Алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СиДи, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернэтээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна. Байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсэж байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СиДи, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СиДи уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (Шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид - 19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" гэжээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Одоо тэрээр ѳѳрийгѳѳ бодох түүхэн цаг үе нь тохиож байгаа юм байх. Ѳмнѳ нь дандаа улсаа бодож байсан. Үнэ цэнэтэй обьектуудыг үнэгүйдүүлэн хувьчилж авахдаа ч тэр ганцхан улсаа, бид бүхнийгээ л бодож байсан гэнэ. Хоолой зангирмаар болж ирж байгааг анзаарагтун. Бидний сонгогчид үүнийг нь эн тэргүүнд ойлгож түүний гарах гэсэн тойрогт нь хамгийн түрүүн дэмжиж дарга болгох эх оронч үүргийг бид бүхэн хүлээх болж байгаа юм байна. Энэ бол нѳгѳѳ чекистийн дууль гэдэг шиг Даргын дууль гээд туурь бичсэн ч багадмаар сэдэв юм. Дарга дарга бас дахин дарга. Ээ дээ энэ дарга нар уу...

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Бусдыг сонсох хүсэлгүй. Сонсож ч сураагүй бололтой. Харин түүнийг дажгүй хорчин гэж дайсан нь ч, нѳхѳд нь ч нэг утгатайгаар тодорхойлж байна. Улсаас туух, шахахдаа гаргууд нэгэн гэнэ. Дарга хүний нийтлэг хэв шинж л дээ. Байх л зүйл. Харин ярьж буй зүйл нь жаахан онигооны найруулгатай. Тэр л ганцаараа эх оронч юм байх. Бусад нь улс орноо худалдаачид гэнэ. Сонгуулийн пи ар жинхэнэ утгаараа л даа. Харин тэр л ганцхан энэ хэцүү цаг үед пи ардаад байгаа нь жаахан эргэлзээ тѳрүүлмээр. Ѳѳрийнх нь хэлсэнээр эх оронч хүн мѳн үү? Ер нь эх оронч гэж хэн ч юм. Улс орноо бодсоор хохирч дуусч байгаа. Одоо

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Ийм байллын нэг жишээ нь улс тѳрд халуунаараа ид оргилж байна. З.Энхболд гэж нэг даргын паян ид ѳрнѳж байна. Хашир улсын их хурлын дарга байхдаа үндэстний хэмжээний томоохон тѳслийг гацааснаа л сонгуулийн пи ар болгож барьж гүйгээд байна. Одоо бас юуг ч гэнэ ээ гацаахгүй бол болохгүй юм байх аа. За тэр гацах ёстой зүйл нь ч одоо яахав тусдаа судлагдахуун. Хамгийн гол нь хандлага, аргачлал нь нѳгѳѳх л даргын механизм дээр ѳрнѳж буй юм. Одоохондоо мань дарга хүний гар дахь сэлмээр далайлгаад байгаа юм. Тэрбээр үндэслэл тооцоо энэ тэр гэх дургүй. Зүгээр л даргын зарчмаа тулгаад байх нь тэр.

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Гэх мэтчилэнгээр манай улсад хамаг ажил зѳвхѳн дарга нарын гарын үсгээр л хувь заяа нь шийдэгдэж байна. Бид шинжлэх ухааны үндэслэл, техник тооцоо, технологи, үр ашиг энэ тэрийг чухалчилдаг ард түмэн биш юм. Бүр тийм уламжлал огт байхгүй. Зѳвхѳн нэг хаан, дарга түүнийг тойрсон иргэд гэсэн маягаар л асуудлыг шийдэж иржээ. Тэр дарга юмуу хаан нь хажуудахдаа сэлэм юмуу ямар нэг болзол тулгаж байгаад араасаа дагуулдаг. Тэгээд л иргэдийнхээ ѳмнѳѳс асуудлыг шийдээд эхэлнэ. Дарга хэлсэн байхад бусад нь дагах л үүрэгтэй. Үүнд эргэлзвэл толгойгүй эсвэл хоолгүй. Ийм байдлын нэг жишээ нь улс тѳрд халууна

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Тѳрийн албан хаагчдыг цѳѳлье. Дарга гэдэг алыан тушаалыг халъя. Оронд нь чадварлаг менежерүүдийг дэвшүүлдэг болъё. Манайд дарга гэдэг ухагдахуун бий. Энэ ойлголт иргэдийн тархинд тотъёом шиг шингэж бүхий л гарц шийдлүүдийг бул хар чулуу шиг дарж байдаг. Дарга хэлсэн бол гүйцээ. Үндэслэл мүндэслэл хамаагүй. Дарга л бол дарга. Үр ашиг, тооцоо мооцоо бол чепуха л байна. Жишээ нь орон нутагт нээгдэх уул уурхай байна. Дарга хэлсэн. Иргэд дэмжсэн. Тэгээ л гүйцээ. Хаана, бооно, эсэргүүцнэ. Нутаг усаа хамгаална. Тѳрийн бодлого, эдийн засгийн тооцоо яршиг л байна. Гэх мэтчилэнгээр манай улсын

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Их сургуулийн багш нар цалингүй болох нь яана аа гэж энэ сайд гаслаад байгаа юм. Гүй харин ч эсрэгээрээ тэднийг энэ онцгой нѳхцѳл байдлыг үндэслэн халж цомхотгох хэрэгтэй биш үү? Бид сүүлийн 20 жил нэг баахан ажлын байргүй баклавр, мастер, докторууд бэлддэг уламжлалтай болчихлоо. Боловсролын чанар гэж жорлонд ойчлоо. Диплом улс тѳр, тѳрийн албанд л чухал боллоо. Бусдаар хэрэгцээгүй. Одоо энэ байдлаа цэгцэлье. Улсаа дампууруулсанаас хэдэн сургуулиа татан буулгавал арай зардал нь бага юмуу.

0  |  0
Зочин(202.55.188.85) 2020 оны 03 сарын 21

Ер нь компьютерын ч хэрэг байгаа юмуу даа? Ёстой нѳгѳѳ ”Витамин витамин л гэнэ. Хэдэн үхэрт юуны ялгаатай юм бэ?” гэж кинонд гардаг шиг. Ажлын хариуцлага ярихаас ѳмнѳ энэ тѳр халамжлаад л хангаад л байхыг бодно. Бүтээмж гэж нэг юм бийг хѳрѳнгѳтний нийгэмд бид тооцож үздэг болох шаардлага тулгарч байна. Одоо ер нь тѳсвийн ажилтан гэж бид эрх баригчдын ѳдий тѳдий хамаарал бүхий этгээдийг тѳрѳѳс халамжилдагаа болих юм биш үү? Ингэсгээд хямрал ч тохиох нь. Танаж цомхотгох зарчим түлхүүхэн баримталъя. Улсаа л болож байгаа бол. Сонгуулиа бодвол ч илүүхэн тарааж халамжлах ёстой байх л даа, эрх бариг

0  |  0
Зочин(66.181.176.220) 2020 оны 03 сарын 20

Сунга сунга БАС дахин сунга ! Зүгээр суугаад цалин цохиод сайхан байнаа .

0  |  0
Zochin(202.126.88.61) 2020 оны 03 сарын 20

Unen teneg garshu ene...bas zabgui geneee...kkk

0  |  0
Zochin(202.126.88.61) 2020 оны 03 сарын 20

Unen teneg garshu ene...bas zabgui geneee...kkk

0  |  0
Zochin(202.126.88.61) 2020 оны 03 сарын 20

Unen teneg garshu ene...bas zabgui geneee...kkk

0  |  0
Zochin(202.126.88.61) 2020 оны 03 сарын 20

Unen teneg garshu ene...bas zabgui geneee...kkk

0  |  0
Top