Засгийн газрын өнөөдрийн /2020.01.06/ ээлжит бус хуралдаанаар сурагчдын амралтын долоо хоног сунгах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан байна. Хөдөө орон нутгийн сурагчдын амралтыг сунгах уу?
-Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтырг 7-14 хоногоор сунгах хүсэлт тавьж байгаа юм билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцууллаа. Ер нь томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор манай яамны барьж байгаа бодлого бол наймдугаар сард баталсан хичээлийн жилийн бүтэц юм. Нийслэлийн хүүхдүүд 21, аймаг орон нутгийн хүүхдүүд 14 хоног амарч байна. Нийслэлд үнэхээр тийм хүндрэлтэй байгаа бол амралтыг нь долоо хоногоор сунгаад долоо хоногийн хичээлийг агуулгаар нь нөхөөд явах шийдвэр гарсан. Орон нутаг 13-наас хичээллээд явна. Өвөрхангай, Сэлэнгэ аймагт томуугийн дэгдэлт өндөр байна гээд орон нутагтаа шийдэр гаргасан. Энэ удаагийн томуугийн дэгдэлт 0-4 насны хүүхдэд маш их байгаа юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн дунд маш их байгаа юм байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ халдвар авахуулахгүй байх, амин дэмээр баялаг хоол унд өгөх шаардлагатай. Дахин дахин амралтыг сунгахаар хүндрэлтэй. Нөгөө талаар амралтыг сунгаж болно. Хоёр, гуравдбугаар улирлын амралтаас хасагдана гэдгийг тооцох хэрэгтэй. Хэрвээ амралтыг дахин сунгах бол гуравдугаар улирлын амралтаас хасагдахаас өөр аргаггүй. Одоогийн байдлаар хоёр аймаг долоо хоногоор сунгах хүсэлтээ ирүүлсэн байна. Өөр аймаг одоогоор яригдаангүй. Хэрвээ сунгахаар бол яаманд мэдэгдээд аймгийн дарга нар сунгаад явах боломжтой байгаа.
-Энэ хичээлийн жил ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд амрах уу?
-Энэ жилийн хичээлийн бүтэц 32-33 долоо хоногтой. Бага ангиуд тавдугаар сарын сүүлээр хичээл нь дуусна. Ахлах ангиуд зургадугаар сарын 6-нд дуусаад элсэлтийн шалгалт руугаа орно.
Сэтгэгдэл ( 1 )
Аймаг амрах юм уу эсвэл сумдууд цуг амрах юм уу