ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИНЫ айлчлалын ХӨТӨЛБӨР

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах ажээ. Хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулахын зэрэгцээ  ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, улмаар нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийх юм.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд байна. 

Харин айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох аж.

Дашрамд дурдахад, Манай улсын зүгээс ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад анхаарч байгаа бол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путин айлчлалынхаа үеэр хамтын ажиллагааны 11 гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдээлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байраа шилжүүлээсэй!(202.9.42.10) 2019 оны 09 сарын 03

Баахан оросын мэдэлд байгаа байраа Монголд шилжүүлж өгөөсөй билээ. Хүлээгээд л байна.

1  |  0
Ivan(202.9.43.70) 2019 оны 09 сарын 03

Putistanii haan Putin ailchilav.

1  |  1
зочин(66.181.176.57) 2019 оны 09 сарын 03

Айлчлал болон айлчлалын явц дахь гэрээ хэлэлцээр бүхий л ажиллагаа, цаашдын харилцаанд амжилт хүсье! Оросын аугаа ард түмэнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе!

9  |  1
Zochin(202.126.89.248) 2019 оны 09 сарын 03

Tumur zamaa 100 % Mongol avii 70 jil zuuraldsan

3  |  0
Top