ДОРНЫН ЗУРХАЙ: Бич, тахиа жилтэнд сайн өдөр

2019 оны 08 сарын 23

Намрын тэргүүн хар бичин сарын есөн улаан мэнгэтэй хар луу өдөр

  • Аргын тооллын: 2019.8.23, Баасан гараг
  • Билгийн тооллын: 23
  • Наран ургах шингэх: 5.57-19.52
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах, дайснаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.
 
Нүд татваас эцэг, эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой.
 
Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top