ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 25

Аргын тооллын 6 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 19

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 6 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Булаагч одтой одтой, цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top