Х.Түмэндэлгэр: Монголчууд дэлхийн анхааралд байгаа ГОВИО ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2019.08.09) Төрийн ордонд болж байна.  

Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлэлцүүлэгт “Тост тосон бумбын бүс нутгийн ургамал, амьтан, байгаль орчны тэнцвэрт байдал” сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг татав. Түүний илтгэлийн хэсгээс танилцуулъя.


“ГАЙХАМШИГТ ГОВЬ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Х.ТҮМЭНДЭЛГЭР:

-Бидний хувьд Тост, Тосон бумбын нуруу хамгийн чухал газар. Дэлхий дээрх хамгийн сүүлчийн гэдгийг тодотгож хэлмээр хүний гарт өртөөгүй байгалийн өвөрмөц газар нутаг. Энэ газар нутагт нутгийн иргэд амар тайван амьдарч ирсэн. Энэ уул усыг түшиж амьдарч байгаа 33 зүйл амьтны уугуул нутаг бол Тост, тосон бумба гэж олон улсын судлаачид онцолсон томоохон судалгааны материалууд ч байгаа.  Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгаль орчны яаманд байгаа тэр судалгааны материалтай танилцах ёстой.

Монгол орны говь цөл нутгийг онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн цорын ганц нутаг гэдэг. Хүн төрөлхтний өмнө бид энэ баян бүрдээ бүрэн бүтэн авч үлдэх үүрэг хүлээсэн улс юм шүү. 

Дэлхий нийтээрээ чухал гэж үзэж, анхаарал тавьж байгаа энэ газрыг монголчууд хамгаалахгүй орхиж болохгүй.

Говийн бүс нутагт зэрлэг амьтдыг хамгаалах конвенц зэрэг олон конвенцод Монгол Улс нэгдсэн байдаг. Үүнийхээ дагуу үүргээ хүлээх учиртай. 

Монголын говийг харийнхан зөвхөн мөнгө л гэж харж байна. Бидний үр хүүхэд амьдрах энэ газрыг мэдэхгүй байгаа хүмүүст нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, байгалиа хамгаалах ёстой энэ төрийн байгууллага маань мэдүүлэх ёстой билээ.

Энэ талаар Багийн иргэдийн хурлаар хэлэлцэх гэхээр иргэдийг төөрөгдүүлээд хэлэлцүүлдэггүй. Энэ бол МАНАН-гийн нөлөө гэж бид харж байна.

Монгол Улсын улаан номд орсон ургамал, мод, цэцгүүд зөвхөн говьд ургадаг. Цоохор ирвэс, соотон алаг даага зэрэг ховор ан амьтад зөвхөн энэ говьд амьдарч байна.  

Уурхайн орчимд оргилж байгаа жижиг булгийг шүүрлийн ус гэж нэрлээд байгаа. Тэр булаг шанд энэ 33 зүйл амьтныг тэжээн тэтгэж байдаг, ийм чухал зохилдолгоотой юм аа.  Энэ гол, шандыг тойроод уурхай ажиллавал юу болох вэ. Үүний төлөө бид дуу хоолойгоо өргөж байгаа юм. 

Энэ хэлэлцүүлэг бидний хувьд хамгийн сүүлчийн болоод хамгийн хүчтэй тэмцэл болох байх. Дахиад ашиглалтын лиценз авсан олон компани хүлээж байгаа. Тэд олуулаа болвол, олуулаа хууль зөрчвөл бид дийлэхгүй ээ. Тиймээс одоо л говио хамгаалж, одоо л хууль бус, хариуцлагагүй уул уурхайн эсрэг тэмцэлд ард түмэн, нутгийн иргэд, байгаль дэлхийнхээ төлөө явж байгаа хүмүүс ялах учиртай. Үүнийг төр засаг, ард түмэндээ ойлгуулах ёстой юм.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Овгон (5.77.28.34) 2019 оны 08 сарын 09

Дэлхийд ховор газрыг суйтгэж шуналдаа дийлдэн байгаа хумуустэйгээ тэмцэх цаг нь болжээ.Эх орон газар нутаг Ур хуухэддээ бодохгуй сохорсоноор шунал нь нудийг нь таглаждээ.

0  |  0
Top