Холливуд Монголд домгийн жимээр үргэлжлэв

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

“Холливуд Монголд” наадмын хүрээнд болж буй найруулагч, продюсер, жүжиглэх ур чадвар, дүр сонголт, өнгө шүүлт, дууны найруулга зэрэг 15 төрлийн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Сургалтанд суусан суралцагчдын сэтгэгдлээс сийрүүлэхэд “Олон жилийн ажлыг товчилсон ажил болж чадлаа. Мэдэхгүй зүйл бидэнд олон байдаг юм байна. Технологийн талаас хоцрогдож байгаа бол ойлгомжтой. Сэтгэл ханамж 100 хувь байна гэсэн сэтгэгдлүүд их байв. Харин зочдын зүгээс бид та нар шиг байсан. Маш их хичээвэл Холливудын түвшинд хүрэх боломжтой. Монгол залуус маш эрэмгий, дайчин шинж харагдаж байна. Амжилтанд хүрье гэвэл ажлын ёс зүйг сахих, хөдөлмөрч байх хэрэгтэй” гэж зөвлөж байв. Мөн түүнчлэн тавдугаар сарын 4-ний өдөр “MN17” арт галерейд “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Кино зураачдын хамтарсан хувцас, жижиг хэрэглэл  болон тайзны ажлуудаа дэлгэсэн тус үзэсгэлэнд урлаг соёлынхон хуран чуулав. “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгаас эхлээд “Эрхий мэргэн” үлгэрийн киноны Хулагун мэргэн хүртэл маш олон бүтээлийн эскиз зургууд тавигджээ. Дэлгэцийн бүтээлд хэрэглэсэн түүхэн баатруудын хуяг дуулга, сэлэм бамбай тэргүүтнийг агссан жүжигчдийг харахад түүх амилаад ирэв үү гэлтэй харагдаж байв. Энэ чиглэлээр сурч байгаа оюутан залууст нүдээр үзэж, гараар барьж мэдэрч болохуйц, нарийн деталь, түүхэн судалгаа бүхий энэ үзэсгэлэн 7-ныг хүртэл үргэлжилнэ.

А.Сүглэгмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top