Гүржээс суралцах бас нэг жишээ

2019 оны 04 сарын 18

Манай улсад хөрөнгө оруулагчдыг дэмжих орчин тааруу, бодлого тогтворгүй гэдгийг олон улсын байгууллагуудын зүгээс хэлдэг. Тэгвэл гадны улс орнууд хөрөнгө оруулалтыг татахад хэрхэн анхаардаг болохыг Гүрж улсын жишээнд тулгуурлан товч өгүүлье.

Гүрж Улсын  хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн хариуцлагатай менежментийн жишээг харъя.

2013 онд Гүржийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Германы Henkel компани Кавказын бүс нутагт шинэ үйлдвэрээ барихаар сонирхож байгаа талаар олж мэджээ. Үүнээс гурван жилийн дараа 2016 онд Henkel компани Гүрж улсын Гардабани мужид 40 төрлийн цементэн бүтээгдэхүүн борлуулах шинэ үйлдвэрээ барихаар болсон байдаг. Харин дараагийн гурван жилийн турш Гүржийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн зүгээс Henkel компанид дараах байдлаар үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал:

Гүржийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн зүгээс Henkel компанитай холбоотой бүхий л асуудлыг хариуцсан нэг ажилтныг томилсон байна. (үйлчлүүлэгч хариуцсан менежер)

 

  • Салбар болон татвартай холбоотой мэдээллээр хангах
  • Үйлдвэр барих газар сонгоход Henkel компанитай хамт боломжит газрууд дээр очих
  • Henkel компанид барилгын зөвшөөрөл зэрэг холбогдох шаардлагатай зөвшөөрлүүдийг авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллажээ.

Гурван жилийн хугацаанд агентлагийн зүгээс уг компанитай холбоотой үйл ажиллагаанд оролцолгүй орхиж, хэцүү эгзэгтэй үед нь дэмжлэг үзүүлэхээ зогсоон холбоогоо тасалж болох байжээ. Гэхдээ, Гүржийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг нь нэг харилцагч байсан ч, өндөр ач холбогдол өгч ажилладаг байна. Тэрчлэн шийдвэр гаргах болон үйл ажиллагаагаа эхлэх явцад нь байнга хамт байж,  зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг тооцож ажилладаг аж.  Багагүй цаг хугацаанд харилцаагаа хадгалж чадсанаар Henkel компани Гүрж улсыг сонгон хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж чаджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top