ФОТО: Эрхүүд “Халхын гол 80 жил” үзэсгэлэн гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

ОХУ-ын Эрхүү хотын И.И.Молчанов-Сибирскийн нэрэмжит номын санд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарлаа. Үзэсгэлэнг Эрхүү хотын ахмад дайчдын "ВЕТЕРАН” холбоо, Улаанбаатар дахь Г.К.Жуковын музей хамтран зохион байгуулжээ.

Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зураг, материалуудаас гадна Халхын голд хайгууль хийсэн залуучуудын отрядын олдворууд тавигдсан байна.

Монголын Цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг “Энэ үзэсгэлэнг бид ОХУ-ын анд нөхөддөө зориулж байна. Бидний найрамдал 1911 онд анхны харилцан туслалцах гэрээ байгуулсан цагаас хойш үргэлжилж байгаа. 80 жилийн өмнө бид Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан, мөр зэрэгцэн тулалдсан билээ. Орос бол манай мөнхийн анд нөхөр” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top