"Эх дэлхийн цаг"-т нэгдэж, ГЭРЛЭЭ УНТРАА

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Маргааш /2019.03.30/ Сүхбаатарын талбайд 20:30-21:30-ийн хооронд нэг цагийн турш “Эх дэлхийн цаг- Хуванцраас татгалзъя” үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш зохион байгууулсаар ирсэн. Харин Монголд 2010 оноос хойш жил бүр хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хөдөлгөөн нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтрааснаар эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүн бүрийн оруулах бага ч болов хувь нэмэр нэгдэн нийлж, томоохон өөрчлөлтийг авч ирэх боломжтойг ойлгуулахад чиглэдэг.

Энэ жилийн үйл ажиллагаа "Хуванцраас татгалзъя" уриан дор болно. Та маргааш "Эх дэлхийн цаг"-т нэгдсэнээр нэг удаагийн гялгар уутны талаар илүү ойлгомжтой мэдээлэл авч, 60 минутын турш лаа барин эх дэлхийдээ хайраа мэдрүүлэх боломжтой. "A-Sound" хамтлаг ч мөн аянд нэгдэж, өөрсдийн дуунаас дуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top