Зураач Ж.Ойланы үзэсгэлэн Улаан-Үдэд нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Монголын уран зураач, барималч Ж.Ойланы “Мөнх хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Буриадын Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейд энэ сарын 27-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монголын соёлын өдрийн хүрээнд тус музейн 75 жилийн ойд зориулан гарч байгаараа онцлог юм.

Реалист, сюрреализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг Ж.Ойлан зөвхөн цэнхэр өнгө ашигладаг зураач билээ. Үзэсгэлэнд нийт 30 бүтээл тавигдсанаас манай уран бүтээлч 2 зургаа ойн баярыг нь тохиолдуулан тус музейд дурсгажээ.

Нээлтийн ёслолд Буриадын Соёлын сайд Соелма Дагаева, Улаан-Үд хотод суугаа Монголын Ерөнхий Консул Д.Чадраабал оролцож, үг хэллээ.

Дагаева “Өнгөрсөн жил Монголд “Ульгэр”, “Байкал” театр зочилсон. Харин энэ жил ийм сонирхолтой уран бүтээлч манайд ирсэнд тун баяртай байна. Жанатхан Ойланд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэж хэлсэн бол Д.Чадраабал “Бид удаан ярилцсаны эцэст “Мөнх хөх тэнгэрийн орон” гэдэг нэрэн дээр тогтсон. Монголын урлагийг Буриадын ард түмэнд танилцуулах зорилготой. Ойланы зураг болгон гүн утга учиртай.  Түүний уран бүтээлийн үзэсгэлэн Турк, Франц, Герман, Испани, Ирланд, Унгар, Америк, Казахстанд гарч байсан. Манай Консулын газар байрандаа монгол зураачдын галерей байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

“Мөнх хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн 4-р сарын 12 хүртэл үргэлжлээд ОХУ-ын Эрхүү хотыг зорих юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.124.20) 2019 оны 03 сарын 29

зураач үнэхээр гайхалтай уран бүтээлч. Гэхдээ энэ мэдээн дээр зураач нь яг аль нь юм бэ, нэг сайхан тод дураг байсан бол зүгээр байлаа.

0  |  0
Бахархал(46.85.141.230) 2019 оны 03 сарын 28

Улам их амжилт ! Их гое өвөрмөц зургууд байна.

1  |  0
Мундаг щураач шуу.(46.85.141.230) 2019 оны 03 сарын 28

Энэ зураач зовхон цэнхэр онгоор зурдаг юм байна. Ганц өнгөөр зураг зурнаа гэдэг мундаг мэдрэмжтэйл хуний здах зуйл шүү! Улсын нэрээ өндөрт гараж ываа зураачид амжилт хусэв!

1  |  0
Top