24 дэх удаагийн "ДА ДУН" уран бүтээлийн уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Тайваний Тайжун хотын захиргаанаас 2019 оны дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд 24 дэх удаагийн "ДА ДУН" уран бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд олон улсын уран бүтээлчид, төрөл жанр харгалзахгүй бүтээлүүдээ оролцуулах боломжтой юм. Тэргүүн байрын 5 бүтээлд тус бүр "ДА ДУН шагнал"-д 240.000 тайвань доллар /7.760 ам доллар орчим/ олгоно гэжээ.

Уралдаанд оролцсон бүтээлийн анхны шалгаруулалтад зурган файл хэлбэрээр явуулна. Дараагийн шатанд зохион байгуулагч талаас эх бүтээлээ явуулахыг албан бичгээр мэдэгдэж эхний 3 байранд орсон оролцогч арваннэгдүгээр сарын 6-нд Тайваний Тайжун хотын захиргаанаас зохион байгуулах арга хэмжээний нээлтэд оролцох ба Тайвань талаас 3 шөнө 4 өдрийн зардлыг хариуцна.

Уралдаанд бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал (материал харгалзахгүй), дижитал бүтээлийг хүлээж авах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүтээлээ хэрхэн явуулах талаарх мэдээллийг доорх хавсралт болон холбоосуудаас авна уу!

Утас: +976 11 319017 / 319015
Arts Council of Mongolia
marketing@artscouncil.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top