“Азийн топ модель” өргөмжлөлт загвар өмсөгч О.Мөнхдалай “Зүрхээр наадагч” киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа “Хувьсал” продакшинд төвөггүйхэн хөл тавьсан азтай залуу гэгддэг. МУГЖ У.Уранчимэгт тоогдсон загварын ханхүү маань тусгай сургалтанд хамрагдаж, богино хугацаанд жүжигчний ур чадварыг эзэмшиж байсан түүнийг өдгөө У.Уранчимэгийн ганц гарын шавь гэх юм билээ. Хувьсаж өөрчлөгчдсөөр үзэгчиддээ шинэлэг зүйлсээр бэлэг барьсаар байдаг "Хувьсал" продакшн гуравдугаар сарын 1-ны өдөр "Тэнгэрээс буусан од" уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Энэ үеэр "Хувьсал"-ийн ханхүү гэгддэг жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгажээ.
“Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй. Өнөөг хэр нь уулзаж учрах мессеж илгээдэг фэнүүдийнхээ ачаар загвар өмсөгч, жүжигчин О.Мөнхдалай мөд моодноос гарахгүй нь бололтой.
Сэтгэгдэл ( 2 )
s dfgsdfg sdfg sdfg sdfg
sdf sdfgsdfg sdfg sdfg sdfg